Дээд шүүхээс Б.Хурц нарын гомдлыг хэлэлцэх хугацааг 30 хоног хойшлуулжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 17

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр шүүхээс хорих ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаалтын үед эрүүдэн шүүсэн, хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял оноосон ч давж заалдах шатны шүүхээс хэргийн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ.  

Улмаар дээрх шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж гомдол гаргасныг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авсан байдаг. Харин уг шийдвэрийг шүүгдэгч Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын есөн хүн хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж, Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан юм. 

Тэгвэл Улсын Дээд шүүх ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын гомдлыг хэлэлцэх хугацааг 30 хоногоор сунгасан байна. Өөрөөр хэлбэл, тэдэнд холбогдох 40 хавтаст хэргийн хянан шийдвэрлэх хугацааг ийнхүү сунгажээ.

Учир нь, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах нөхцөл байдал үүсгэхгүйн үүднээс 2021 оны 3 дугаар сарын 1-нээс өмнө гомдол гаргасан эрүүгийн бүх хэргийг өмнө үйлчилж байсан хэлэлцүүлэхээс татгалзах зохицуулалт хэрэглэхгүйгээр Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хуралдаанаар хянан шийдвэрлэхээр болжээ. Дээрх зохицуулалттай холбоотойгоор Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хянан хэлэлцэх хэргийн ачаалал түр хугацаанд огцом өссөн учир 40 хэргийн хугацааг 7-30 хоногоор сунгах шийдвэрийг хэрэг хуваарилагдсан шүүгчийн саналыг харгалзан тус танхимын шүүгчдийн зөвлөгөөнөөс гаргажээ. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баавар(124.158.82.128) 2021 оны 03 сарын 17

Дээд шүүхэд шургалсан хонгилын шүүгчдийг хэн байлгаад байгаад хамаг учир байна.Х.Баттулга тэднийг хамгаалж байгаа нь өөрт нь зайлшгүй хэрэгтэй болсон асуудал Ерөнхийлөгч дангаараа шийдвэрлэхэд хэцүү байвал ҮАБЗ хуралдуулаад чиглэл аваад шууд халах боломжтой гэнэ.Гэтэл Женкогийн офшор ил гарч муухайд улцан гээч боллоо.Элбэгдоржийнхоо мэдэлд эргээд оччихлоо Одоо юун дахиж нэр дэвших цаана чинь тэнгэрт тгймэр гарчихлаа

0  |  0
Иргэн(64.119.25.97) 2021 оны 03 сарын 17

Бусад хэргийн шүүхийг хойшлуулдаг л юм байгаа биз. Заавал хүн хилсээр хоригдож байгаа асуудлыг сунжруулах гэсэн юм шиг Хурц нарын хэргийг хойшлуулж байгаа нь нөгөө л хонгилын шүүх гэдэг өнцгөөс харахаас өөр аргагүй болгоод байна даа. Үнэхээр энэ ХОНГИЛ гэдэг нь байдаг л юм байна

0  |  0
Zochin(202.126.89.6) 2021 оны 03 сарын 17

Arai ch dee gehees uur uy gehev.

0  |  0
Batsuh(59.17.66.227) 2021 оны 03 сарын 17

Lalar

0  |  0
Иргэн(59.153.115.91) 2021 оны 03 сарын 17

асуудлаа зохицуул гэж хугацаа өгөөд л

0  |  0
Batuul(59.17.66.227) 2021 оны 03 сарын 17

***

0  |  0
Top