Хөх мөрний дээгүүр зургаан шугамтай хос урсгалт гүүр баригджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 17

Хятадын Хүбэй мужийн Хүнхү хот болон Чиби хот нь Хөх мөрний хоёр талд байрладаг. Энэ сарын 16-нд Чиби гүүрийн барилгын ажил дуусаж дээрх хоёр хот гүүрэн замаар холбогджээ.

Чиби гүүрийн нийт урт нь 1380 метр ба гүүрийн гол хэсгийн ган бетон дамнуурга нь 720 метр аж. Зурган шугамтай хос урсгалт энэ  гүүрээр 100км/цагаас дээшгүй хурдтай зорчих ёстой юм байна

Гүүрийн зураг төслийг Хятадын төмөр зам, гүүр судалгааны академи гаргасан бол Хятадын төмөр зам, гүүр барилгын товчоо барилгыг гардан гүйцэтгэж, Хүбэй мужийн зам тээврийн хөрөнгө оруулалтын корпораци санхүүжүүлжээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top