Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд өнөөдрөөс (2021.03.17) эхлэн тав хоногийн хугацаатай хөл хорио тогтоосон.
Хөл хорио тогтоох хугацаанд ямар ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа талаар тус дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдөртөө багтаад хорооны иргэдийн 80 хувийг шинжилгээнд хамруулна. Маргааш 100 хувь авч дуусгана. Иргэдийн шинжилгээг авч дуусгаад 50-65 насны иргэдийг вакцинжуулалтад хамруулна. Дараа нь хороонд халдваргүйжүүлэлт хийнэ. Ялангуяа байрны айлуудад халдвар голомтлон гарах шинж тэмдэг ажиглагдаж байна. БЗД-ийн 26 дугаар хороо бол дүүргийн хэмжээн дэх хамгийн том хороо. Хязгаарлалтын хугацаанд 18-аас дээш насны 16 мянга гаруй иргэнээс PCR шинжилгээ авахаар төлөвлөсөн. Шадар сайдын 20 дугаар тушаалд хөл хориог чангатгахаас татгалзаж байгаа. Тэр утгаараа эдийн засгийг чөлөөтэй байлгах, аль болох хөл хорио тогтоохгүй байх бодлого барьж байгаа. Гэхдээ БЗД-ийн 26 дугаар хороонд зайлшгүй шинжилгээ хийх шаардлага гарсан учраас хөл хорио тогтоож байгаа юм. Иргэд маань мэргэжлийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа судалгааны ажлыг дэмжиж ажиллах шаардлагатай байна. Хөл хориог эрт зарлавал иргэд хорооноос гараад өөр газар руу явдаг учраас бид өчигдөр орой мэдэгдсэн" гэлээ.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Шинжилгээг хэрхэн хийх вэ?
-Шинжилгээг явуулын баг гэрээр нь орж авна. Шинжилгээнд хамрагдах ёстой айл өрх гэртээ байхгүй тохиолдолд тэмдэглэгээ хийнэ.
-Ахмад насны вакцинжуулалтыг хэрхэн хийх вэ?
-Вакцин хийх хоёр цэг гаргах ба 133 дугаар сургууль болон хорооны Өрхийн эмнэлэг дээр нэг цэг гаргахаар бэлтгэл ажил хийгдэж байна.
-Иргэддээ урьдчилж мэдэгдэлгүй гэнэт хөл хорио тогтоож байгаа нь бизнес эрхлэгчдэд халгаатай байдаг шүү дээ?
-Бид мэдэж байгаа. Мэргэжлийн байгууллагын шийдвэрийг үндэслэн явагдаж байгаа ажил гэдгийг ойлгоорой. Дүүрэг өөрөө дур мэдэн хөл хорио тогтоох ямар ч эрх мэдэл байхгүй.
Сэтгэгдэл ( 9 )
монголчуудыг яг үнэн хэлжээ угаасаа хорио хийнэ гэвэл аль эрт шараад зугтаагаад явна
Одоо цагт мал шиг хашина гэж юу байхав дээ. Ард иргэдтэйгээ хамтраад төлөвлөгөөгөө танилцуулаад ажилахыг л хүсэж байна.
иргэнтэйгээ хамтарч ажиллаж чадахгүй засаг дарга байдаггүй юм даа
Oviloggui shiidverees chini bolj hunii ami nas hohirloo.sanaa ni zovdoggui ym bh daa.horoogoor ni bish hothon bairaar ni tusgaarlaach
Durak mini.. uur zorilgotoig chin medej bna... 26 horoonii dargiig butsaaj uguurei... chinii hajuud hiisen ajiltai hun shuu
Zugatana ch geh shig.hutsaarai muu atsaa hvn gereesee yasan gej zugatah yum be?gemt hvn gelbelzene gedeg ta nar shig turiin ner barij luiwarddag nowshnuud zugatana anduuraad bgaarai.hvn ervvl mendeesee zugataddaggvi yum.
ZAILAA ZAIL ERUUL MENDIIN YAM
Төр засагт буруу өгөх арга алга. Иргэн хувь хүн маш хариуцлагагүй байна даа
Tevcheergui humuus umaa. Tsar tahalaas ard irgedee ali boloh hamgaalah gej bhd. Haa haanaa tevcheed l bsn bol odoo baidal iim deeree tulahgui l bh bsn. Emch naraa hairlah hergteishdee ted yaj odor shonogui olon huniig emchilj bna gej bodoj bn.