Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын гадна өнөөдөр /2021.03.17/ "Бид уучлахгүй" хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнөөдөр нийгэмд улс төрийн сонгууль ойртсон байна. МАН, АН-ын сандал суудлаа булаацалдаж байгаа дүр зураг л харагдаж байна. Хоёрдугаарт, Монголын том том хулгайч нарын байр сууриа булаацалдсан зодоон болж байна л даа. Энэ зодоон цаашид улам их болоосой. Учир нь, эрх мэдэлтнүүдийн булхай, хулгай сонгууль бүрийн өмнө л ил болдог. Нөгөө талаараа энэ нь том улстөрчид, бүлэглэлийн зодоон дундаас зөв мэдээлэл очдог. Б.Баасанцогт гэдэг хүн 11 хүний шүүгчийн данс руу мөнгө шилжүүлсэн явдал ил боллоо. Энэ бол сонгуулийн өмнө иргэдэд ил болж байгаа ашигтай мэдээлэл юм" хэмээн мэдээллийнхээ эхэнд тодотголоо.
Түүнчлэн "Монгол Улсад Ерөнхийлөгчийн сонгууль болох бүрт гурван зүйлийг л ярьдаг. Авлигатай тэмцэнэ, оффшортой тэмцэнэ гэж хэлдэг. Шударга ёсыг тогтооно гэж хэлдэг. Байнгын улиг болсон энэ гурван зүйлийг л хэлдэг. Гэтэл энэ нь өнөөдөр бодит байдал дээр алга. Энэ том хулгайч нар хоорондоо зодолдог. Тэр дундаас мэдээлэлтэй болж байна. Тиймээс бид энэ бүх маргаан, зодооныг баримтжуулаад АТГ-т өгч байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын 10 оффшор компанийн баримт дэлгэгдэж байна. Нэг байсан бол за яах вэ гээд орхихсон. Арвын арван оффшорын асуудал хөндөгдөж байна. Үүнийг АТГ шалгах ёстой. Бид Сү.Батболд, Х.Баттулга нарыг шалгуулахаар АТГ-т хандаж байна" гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Zuv.