Тэнгисийн гүний шумбагч аппаратыг ашиглалтад оруулав

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 17

Хятад улсын 13-р таван жилийн төлөвлөгөөнд тусгагдан бодит ажил болж хэрэгжсэн "Тэнгисийн гүний чухал технологи болон тоног төхөөрөмж" хөтөлбөрийн бүтээл тэнгисийн гүний шумбагч аппарат "Fendouzhe"-г 2020 оны 11 сард, Номхон далайн Баруун хэсгийн Марианы хонхорт амжилттай туршжээ.

Туршилтын үер далайн 10909 метрийн гүнд “зорчигчтой” шумбалт хийсэн байна. 

"Fendouzhe" аппаратыг Хятадын усан онгоц үйлдвэрлэлийн корпораци бүтээсэн бөгөөд энэ сарын 16-ны өдөр Хайнань мужийн Саньяад ХШУА-гийн далайн гүний судалгааны газарт хүлээлгэн өгсөн байна.

"Fendouzhe" аппаратыг далай тэнгисийн судалгааны зориулалтаар ашиглах болно.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top