ОХУ-ын Балтийн тэнгисийн байгалийн хийн химийн цогцолбор төслийн барилгыг барихад туслах материал БНХАУ-ын Чэндү хотоос тээвэрлэгдэн энэ сарын 15-нд, Санкт-Петербург хотод хүрчээ. Чэндү-Санкт-Петербургийн төмөр замын шугам нь Хятад-Европ чиглэлийн чухал хэсэг. Энэ удаа 50 чингэлэгт материалаа ачсан ба нийт хүндийн жин нь 677 тонн болсон байна. Эдгээр материал нь Хятадын үндэсний химийн инженерийн 7-р барилгын компанийн бүтээгдэхүүн бөгөөд ОХУ-ын Балтийн тэнгисийн байгалийн хийн химийн цогцолбор төслийн барилгын ажилд хэрэглэгдэх заалттай юм.
Сэтгэгдэл ( 0 )