Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр (2021.03.18) УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, УИХ-ын гишүүний тангараг өргөх ёслолтой холбогдуулан дараах байр суурийг илэрхийллээ.
“Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөх гэж байгаатай холбогдуулан үг хэлье. Одоогийн нөхцөл байдлынхаа талаар Ж.Эрдэнэбат өөрөө тайлбар өгөх болов уу гэж бодож байна.
Авлигатай тэмцэх нүсэр ажлыг эхлүүлснээс хойш хоёр жил болж байна. Энэ ажил дөнгөж эхэлж байгаа. Ж.Эрдэнэбатын хувьд залуу наснаасаа аймгийн Засаг дарга, Сангийн сайд, Ерөнхий сайд байсан, хариуцлагыг өөрөө ухамсарлах хэмжээний албан тушаал хашиж байсан хүн учраас би зориуд үг хэлж байна. Холбогдоод байгаа эрүүгийн хэрэг нь шүүхээр шийдэгдээгүй байхад яаран сандран тангараг өргөх хэрэг байна уу?
Тэртээ тэргүй одоогийн УИХ-ын гишүүдийн талаас илүү хувь нь гэмт хэрэгтэн байна. Гэмт хэрэгтнүүд УИХ-д орж ирж хамгаалагддаг процесс маш эрчимтэй явж байгаа. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бий болсон парламент ч ийм байсан. Би өнөөдөр ёс зүй ярьж байна.
Ж.Эрдэнэбат төрийн өндөр албан тушаалуудыг хашиж явсан залуу хүн байна, тангараг өргөхөө хойшлуулж болохгүй юу?
Мэдээллээс үзэхэд, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа ашигт малтмалын лицензүүдийг өөртөө хамаарал бүхий компаниудад гарын үсэг зураад авчихсан. 2017 оны есдүгээр сарын 14-ний өдрийн Засгийн газрын тогтоол олон нийтэд ил болсон. Энэ байж болохгүй асуудал учраас хэрэг үүсгэж, тодорхой хэмжээнд шалгуулсан. Одоогийн байдлаар энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна гэж би ойлгож байна.
Хэрвээ Ерөнхий сайд болонгуутаа өөртөө хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд газрын баялгийн лицензүүдийг авч болж байгаа бол цаашдаа ээлж дараалан зургаа, зургаан сараар Ерөнхий сайд болоод өөрөө өөртөө гарын үсэг зурж, газрын баялгийг авах боломж байгаад байх ёстой юм уу?
УИХ-ын хаврын чуулган гуравдугаар сарын 15-ны өдөр нээлтээ хийлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар Та шударга ёсны тухай үг хэлсэн. Таны хэлсэн үгтэй энэ тангараг өргөх ёслол уялдаж байгаа юм уу? Монгол Ардын намын бүлэг энэ асуудлыг хүч түрж оруулж ирэх хэрэг байсан юм уу? Сөрөг хүчин энэ асуудлаар ямар бодолтой байна вэ?
УИХ бол бага ард түмэн, ард түмний төлөөлөл гэж бид ярьдаг байсан. Гэвч өнөөдөр УИХ бага ард түмний төлөөлөл биш болсон. Яагаад гэвэл сонгууль мөнгөөр явдаг болсон. Сүүлийн 20, 30 жилийн турш ярьсан бодлогын үр дүнд ард түмэн ядуу болсон. Халамж өгч, зориудаар ядууруулсан. Сонгуульд уул уурхайн мөнгө орж ирдэг болсон. Тийм учраас энэ УИХ бол бага ард түмэн биш болсон шүү.
2016 оны УИХ-ын сонгуулийн дараа тухайн үеийн Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “энэ танхимаас шударга ёс эхлэх ёстой” гээд “ЖДҮ”-чдийн асуудлыг оруулж ирсэн. Гэтэл гар гараасаа барьсаар байгаад, 50 орчим хүнээс хасагдсаар байгаад гурав, дөрөв нь л ял авсан.
Би УИХ-ын ээлжит бус чуулган зарлая гэсэн санал оруулахад Д.Тогтохсүрэн дарга МАН-ын бүлгээр ярилцана гэсэн ч зарлаагүй. Өрх бүрд нэг сая төгрөг өгөх асуудлыг ярья гэсэн ч яриагүй. Цар тахлаар улстөржихөө больё, намчирхахгүйгээр ард иргэдээ бодсон шийдвэр гаргая гэж ярьсан ч хэрэгжээгүй.
Ж.Эрдэнэбатын асуудал эмгэнэлтэй жүжиг болох гээд байна шүү. Тэртээ тэргүй гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шүүхийн шинэчлэлийн тухай хуулиар Шүүхийн сахилгын хороог УИХ мэдэлдээ авсан шүү дээ. Ерөнхий сайд Авлигатай тэмцэх газрыг авсан. Асуудлаа нэг талд нь гаргачихаад тангараг өргөж болдоггүй юм уу? Би ийм үгийг хэлэх гэж орж ирсэн юм” гэлээ.
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ӨНӨӨДӨР УИХ-ЫН ДАРГАД ХҮРГҮҮЛСЭН “САНАЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ” АЛБАН БИЧИГТ
“Монгол Улсын Ерөнхий сайд асан Жаргалтулгын Эрдэнэбат нь 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр албан тушаалаасаа огцорч, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байх үедээ 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, Засгийн газрын тогтоол гарган нөхөх олговрын талбайн солбицол баталж өөрийн харьяа агентлаг болох Ашигт малтмал, газрын тосны газраар дамжуулан “Элбэг орд” ХХК-д стратегийн ач холбогдол бүхий Нарийнсухайт ордын хилийн дотор “Улаан сайр-1”, “Улаан сайр-2” талбайг тус тус олгож, улмаар 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Ж.Эрдэнэбат өөрөө 31 хувь, төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс 69 хувийг нь тус тус эзэмшдэг “Хэрх-Илч” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5, Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдсон байна.
Уг хэрэг нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Улсын Их Хурлын гишүүний тангараг өргүүлж, төрийн хамгаалалтад авч хаацайлах гэж буй явдлыг дэмжихгүй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулиар шүүх эрх мэдлийг Улсын Их Хурал буюу угтаа эрх баригч нам, түүний улс төрчдөөс нэн хамааралтай болгож, шүүх болон шүүгчдийг хууль бусаар тагнан чагнаж, нөлөөлөл үзүүлсний улмаас авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүд суллагдах, ял завших боломж бүрдээд байна гэж үзэж байна.
Ж.Эрдэнэбат Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөснөөр хуулийн хамгаалалтад орж, холбогдсон гэмт хэргийг нь шударгаар шийдвэрлэж чадахгүйд хүрнэ.
Улсын Их Хурлын дарга Та гуравдугаар сарын 15-ны өдөр Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганыг нээж үг хэлэхдээ “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах”, нийгмийн шударга ёсны захиалгыг хангах, шударга ёсны “цангаа”-г тайлах, шударга, хараат бус шүүхтэй болох ёстой” гэж мэдэгдсэн билээ. Гэтэл авлига, албан тушаалын хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа Ж.Эрдэнэбатыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй бүрэн эрхийн хамгаалалтад авч байгаа нь таны ам, ажил зөрж байгааг нотолж байна.
Авлига, албан тушаалын гэмт хэрэг бол энгийн нэг хулгайлах гэмт хэрэгтэй жиших аргагүй, улс орны аюулгүй байдалд заналхийлдэг хор уршигтай гэмт хэрэг. Монголын ард түмэн “уут уут мөнгөөр улсаа худалддаг сайд гуай” хэмээх дуу хүртэл зохиож, хойч үедээ анхааруулж ирснийг мартаж болохгүй.
Иймд Ж.Эрдэнэбатын холбогдсон гэмт хэргийг нь эцэслэн шийдвэрлүүлэх хүртэл Улсын Их Хурлын гишүүний тангараг өргүүлэх гэж байгааг таслан зогсоож, хойшлуулах саналтай байна” гэжээ.
Сэтгэгдэл ( 20 )
Busdiig yrihaa boli .30 ger buld ymar humuus ner desheed bgaag todruul ! Mun yaran sandarch turd shurgalsan anhnii jisheel bas bichiltseerei!taminee!!!
Энэ яагаад сандраад л тангараг хөгжүүлэхгүй гээд л жагсаал зохион байгуулаад л АН-хан бас шоудаад л сандраад үг хэлнэ гэж гүйгээд байгаа. Ноцтой хүмүүс л ингэж их сандардаг. Хэлмэгдүүлсэн нь илрэх гээд л баригдаад алиа алдаж байна. Харин гишүүн жинхэнэ эд нарыг үнэн төрхийг харууллаа. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг энэ дээ. Баттулга ингээд бүр өөрийгөө шавартай хутгаваа хөөрхий. Үнэн ялж байгаа энэ дээ сандраад байгаа нөхдүүд ээ.ахиж бүү сонго энэ Баттулгыг.
Hulgaich shoohuuz gereliin hurdaar tolgoi deer garaad suuchlaa
Сэлэнгэ аймгийн сонгогч олон түмний сонголтыг хүндэтгээд тангараг өргөх нь Эрдэнэбатын хуулиар хүлээсэн үүрэг учир сонгогчид эргүүлэн татаагүй л бол боломж гарсан л бол тангараг өргөх нь зөв. Сонгогчдын сонголт шийдвэрийг төр хүлээн зөвшөөрөх ёстой. Тангараг өргүүлсэн нь Сэлэнгэ аймгийн сонгогчдын хууль ёсны эрхиыг хангасан зөв үйлдэл арга хэмжээ боллоо.
mongolchuud hurelsuhiigee erønhiiløgch bolgood, toirch bayasaad yavah n todorhoi bn daa, yana daa?
erenhiilgch ooroo yasan bol byan gol bad mah umpesk tomor zam 17 chingleg supert ooroo hamgin aimaar hun baij
Хэрээнүүд бүгд л хар байдаг шүү. Цагаан хэрээ үзсэн хүн байна уу.........
vnenshde
зев зев ...Еренхийлегчийн тумэн зев..луйварчид цагаандаа гарч байна
zass shalguulaach byyr chichreed\n
Энэ үйл явдал бол зөвхөн Ж Эрдэнэбат гишүүний бүрэн эрхийг баталгажууласан төдийгүй Монгол улсын төрийн эрхийг барих дээд байгуулага Улсын их хурал бүрэн эрхээ батлан харуулж Сэлэнгэчүүдийн ардчилсан шудрага сонгуулын дүнгээр эрхэм гишүүнээ тангараг өргүүлэж элэг бүтэн боллоо. Цаашид УИХ ийн бүрэн эрхэд халдах гэсэн хэнд ч гэсэн төрийн төмөр нүүрийг харуулах хэрэгтэй.Монгол улсын төр засгаас тэнэгүүдийг хол байлгах нь зүй.
_Ер нь чамд ямар хамаа байна. Дэлхийн ямарч орны Ерөнхийлөгч ийм асуудалд оролцохгүй Чи дэндүү жижигхэн байна.
Uuriin tolgoi deer temeeg harahgyi busdiinh tolgoi deer uvdiig bitgii har. J. Erdenebat gishuund amjilt hysei
MONGOLCHYYD BID ETSESEE KHYRTEL EDGEER YRVAGCHIDTAI TEMTSEKH TSAG IRJEE.KHARIIN ORNYYDAD ERKH CHULUU BAIDAG .Mongold bykh uym olgiarakh yrvagchidiikh yy.\n\n
Erunkhiilugch Battylag tanai Mongol ylsaa.Mongoloor ni hoishid yldeekh 1 goridolog tanid bna .Ta byy ai ard tymen kham t shyy.Mongol ylsiin zevsegt hychenii komandalagchiin hyvid .Mongoliin esreg ikh hyra;d baigaa 50 hyviin gemt kheregten ba 30 ger byliig daichilan barivchil .Mongold khycheer turiin ergelt khii.D.Svhbaatar ba KH.Choibalsan.Sambyy.Tsedenbal.Zorig.Dashbalbar.Natsagdorj.Ard Aiyush.Manlai baatar.Damdinsyren.Magsarjav.Demberel.Mandukhai tsetsen khatan.Dayan khaan.Batmunkh.Tsogt taij.IKH etsen CHINGES KHAAN.Mongoloo gesen edgeer khymyysiin syns ta nariig negel udur nergene.\n
Залуу гишүүн залуу сангийн сайд, залуугаараа ерөнхий сайд хийсэн гээд л хувь хүн рүү нь дайраад байсан, өөдгүй харагдаж сонсогдож байна лээ шүү, залуу хүн ажил хийж хариуцлагатай ажилд сонгогдож томилогдож болдоггүй юм уу, гэм буруугаа шалгуулаад тогтоолго гээд шахаад байсан ЁӨК маань өөрөө гэм буруугаа шалгуулаад тогтоолгочихоод дахиж өрсөлдөх үү яах уу гэдгээ шийдвэл яасан юм бэ,
Mongol ylsiin erunkhiilugch tovch todorkhoi hylgai deeremiig medegldel hiij zarlan tynkhaglaj baikhad tevcheshgyigeer il tod ih hyraliin inder deerees shylyyn shydarga hkheleed baikhadf.MAN iin yrvagchid KHyatadiin saltaanii alchyyryyd dendyy davarj eh ornoo zarsan hydaldsan gadniikhantai niilj alban tyshaalaa yrvyylan ashgalsan khynee shyyd shorngoos ikh hyrald avchirj tangarag urguulj bna.Mongoliin Chinghesiin etsent gyren byren dyyren archaagyi delkhiid baidagyi shivsheg bolj bna.Mongol nokhoi Battylag.Urvagchidiin esreg daind gantsaardaj bna.Bid Mongolchyyd bid archaagyi.Baildya.
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө байгалийн баялагийг ард түмнээс дээрэмдэн авсан Сү.Батболд, У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нарын дээрэмчдын бүлэглэл,байгалийн баялагийг эдгээр дээрэмчдээс салган авч ард түмэнд өгөх гэсэн одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга нарын эх орондчдын бүлэглэл гэсэн хоёр бүлэглэл үхэх сэхэхээ үзэх гэж ана мана тулалдаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд МАН-ынхан Зоригийн хэрэг, ҮАБЗ-ийн хэрэг, шүүгчдийн хэрэг, Оюутолгойн гэрээ, 10 тэрбумын санхүүжилт, Үндсэн хуулийн шинэчлэл зэргээр ард түмнйи тархи толгойг өдөр шөнөгүй, өглөө оройгүй угааж байна.
Ерөнхийлөгч бүлэг луйварчдын эсрэг үнэн ганцаардаж байнаа. Гэхдээ хүмүүс үнэн зөвийг ялгаад, ерөнхийлөгчөө дэмжиж байгаа шүү.