Үнсэнд хаягдсан шалз мэт 28 дугаар тойргийнхон

2021 оны 03 сарын 21

Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг хамгийн олон хүн амтай тул тус бүр УИХ-ын сонгуулийн хоёр тойрогтой. Гэтэл УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн 50 хувь болсон нийт 26 хорооны сонгогчид төрд төлөөлөлгүй шахам болоод хагас жилийн нүүр үзэж байна.

Чухам жил нь орж, мэнгэ нь голлож, суудал өнцөгдсөн гэгчээр энэ удаагийн УИХ-д тус тойргийнхны сонгосон хоёр ч гишүүн хүндэтгэх ба үл хүндэтгэх шалтгаанаар сууудлаа бүр болон түр хугацаагаар орхих болсон. Уг нь тус тойргийн дийлэнх сонгогч МАН-аас парламентад нэр дэвшсэн  Д.Сумъяабазар, Н.Учрал, П.Анужин нарт итгэл хүлээлгэн төр түшүүлэхээр илгээсэн юм. Д.Сумъяабазар гишүүн өнгөрсөн оны аравдугаар сард Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болоод тойргоо орхин одсон. Тойрогтоо бүү хэл улсын хэмжээнд хамгийн өндөр саналаар сонгогдсон Н.Учрал гишүүний бие удтал чилээрхэж, гадаад дотоодод эмчлүүлсээр одооноос илаааршиж, эх орондоо ирээд буй. Өвчин гэдэг хэлж ирдэггүй хийсэж ирдэг тул залуу гишүүн Н.Учралд эрүүл энхийг хүсэхээс бусдаар дайх үг алга.

Хэдийгээр өөрөө гадаадад эмчлүүлж байсан ч тойргийн ядарсан иргэддээ гэр бэлэглэж байсанд нь талархах учиртай. Харин үлдсэн ганц гишүүн П.Анужин төрийн түшээдийн дээлийн хээг судалж сонжин хуульчлах талаар ам нээснээс өөрөөр дорвитой санаачилсан хууль, хийсэн ажил барагтайхан өдийг хүрлээ. Ингээд нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүргийн тал хувь үнсэнд хаясан шалз мэт төрийн төлөөлөлгүй шахам үлдэж хоцорсон юм.

Ядаж байхад Д.Сумъяабазар гишүүний орны хүнийг тодруулах нөхөн сонгуулийг зургаадугаар сарын 9-нд Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатгах гэснээ хойшлуулж, аравдугаар сарын 10-нд явуулахаар болов.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(73.111.180.213) 2021 оны 03 сарын 22

xoxy chuny yax gej songoson yum ooroosoo asuu daa

0  |  0
зочин (103.26.193.149) 2021 оны 03 сарын 22

УГААСАА Л ЗАЯАГҮЙ ХАЯГДМАЛ ХАР МАССУУД БИЗ ДЭЭ .

1  |  0
(66.181.168.131) 2021 оны 03 сарын 21

Sumya AnuaJiang 2 umu

0  |  0
яг үнэн.(192.82.74.178) 2021 оны 03 сарын 21

Монголын төр засаг,МАН -аас бид горьдох юм огтоос байхгүй боллоо,Зүгээрч нэг хоорондоо зодолдохгүй биднийхээ халаасыг суйлнаа

2  |  0
Иргэн(124.158.82.200) 2021 оны 03 сарын 22

Энэ тойргынхан хамгийн сайхан”жүжиглэж”чаддаг А -г сонгосондоо баярлаж суудаа !!!кхкх

3  |  0
Зочин(203.91.115.52) 2021 оны 03 сарын 21

За яахав дээ. Бандааштай харьцуулахад Огтоно нэг их хүлээлгэхгүй байлгүй дээ.

0  |  0
Zocho.(64.119.17.202) 2021 оны 03 сарын 21

Uchral.gishuunii. maanl tsarai.zobuyrtai. kharagdaj .bna. biey bodooroi.akil.bol bolnoo.

0  |  0
Иргэн(59.153.114.124) 2021 оны 03 сарын 21

Төрийн алба өнөөдөр ор гарвал маргааш нь эзэнтэй болох ёстой. Хуулиа ингэж боловсруулж чадахгүй байгаа нь бүлэглэлийн зодооны хугацааг зохицуулж байгаа юм.УИХ гэдэг байгууллага монголд мөн ч их гай барцад дагуулж байгаа шүү.

1  |  0
Зочин(103.10.23.129) 2021 оны 03 сарын 21

Хэнч бсан бгаагүй яг адилхан тэдний хэрэг огтхонч алга

2  |  0
Irgen(202.126.90.102) 2021 оны 03 сарын 21

Yavj yavj songuuli bolhoor heden tug-uur ireeduigee hudaldaad bai, ene uursdiinh ni songolt bas hudaldan avalt

0  |  0
Зочин(192.82.72.166) 2021 оны 03 сарын 22

28 дугаар тойргийн сонгогчид бид Хотын даргаа сонгосондоо баяртай байгаа. Нөгөө хоёр гишүүний хувьд үүрэгт ажлаа хийж байгаа. Сонгогчид бидний хувьд коронаг эс тооцвол амьдрал хэвийн бна. Санаа бүү зов.

0  |  2
Хаха(202.126.89.185) 2021 оны 03 сарын 21

Очирбат гэж залуу ийн зохиол бичүүлжээ

0  |  0
Схд иргэн(202.126.88.128) 2021 оны 03 сарын 21

Тавилан юм даа

1  |  0
Top