Н.Ууганбаяр: Гадны иргэд үйлдвэрт ажиллахаар ирээд алт ухсан тохиолдлыг илрүүлсэн

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 19

Хөдөлмөр эрхлэх визээр орж ирсэн гадаад иргэдтэй холбоотой бүртгэгдсэн зөрчлүүдийн талаар Гадаадын иргэн харьяатын газар (ГИХГ)-ын дарга Н.Ууганбаяр өнөөдөр /2021.03.19/ мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Монгол Улсад хөдөлмөр эрхлэх визээр орж ирсэн гадаад иргэдийн дунд ГИХГ-аас шалгалт явууллаа. Хяналт, шалгалтын үеэр гадаадын иргэд ирсэн зорилгоос өөр үйл ажиллагаа явуулсан, тухайн байршил дээрээ байхгүй тохиолдол нэлээд илэрсэн. Тухайлбал, Дарханд төмрийн үйлдвэр дээр ажиллахаар виз авсан иргэдийн 15 нь Баян-Өлгий аймгийн алтны уурхайд, бусад нь Тэрэлжид барилгын компанид ажиллаж байсан. Мөн Дундговь аймгийн уурхайд ажиллахаар виз авсан иргэд Улаанбаатарт самрын боловсруулах үйлдвэрт ажиллаж байх жишээтэй. Энэ мэт Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг зөрчсөн зөрчил нэлээд байна.

Дээр нь Монгол Улс руу зорчихоор ирж байгаа иргэд өөрсдийн зорилгын дагуу биш буюу бусад компанид мөнгө төлж орж ирсэн тохиолдол байна. Тухайлбал, зарим компани "Эрээн, Хөт хотоос Монгол руу ажилтан оруулна" гэж зар тавиад, зарын дагуу холбогдсон хүн тус бүрээс 20 орчим сая төгрөг авч, Засгийн газраас олгосон квотоо ашиглаж, тэднийг оруулж ирсэн үйлдлүүд байна. Ийм зөрчил, дутагдлыг таслан зогсоох чиглэлээр ГИХГ эрчимтэй үйл ажиллагаа, хяналт явуулж байгаа. 

Нөгөөтэйгүүр, хөрөнгө оруулалтын виз авах хүсэлт нэлээд ирдэг. Энэ виз нь бусад төрлөө бодвол уян хатан, татвараас чөлөөлөгдөх боломжтой, удаан хугацаагаар оршин суух эрхтэй виз юм.

Засгийн газраас гаргасан шийдвэрийг манай байгууллага хэрэгжүүлж ажиллаж байгаа ч хөнгөлөлттэй визийг буруугаар ашиглах тохиолдол гарч байна. Жишээлбэл, хөдөлмөрийн ангиллаар Монгол Улсад орж  ирээд, визээ сунгахдаа хөрөнгө оруулалтын ангиллаар хүсэлт өгч байна. Хүсэлт өгөхөөс гадна хөрөнгө оруулалтын визээ сунгуулсан иргэд татвар төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй буюу ажилтангүй, цаасан дээрх компаниуд байдаг. Тэгэхээр цаашид визний хүсэлт өгч байгаа иргэдийг нарийн судлах шаардлагатай зайлшгүй гарч байна.

Гуравдугаарт, Гадаадын иргэний эрх зүйн байдлыг тухай хуулийн шинэчилсэн найруулга зургаадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулиар орчин үеийн шаардлагад нийцсэн нэлээд зохицуулалт хийж өгсөн. Дэлхийн хаанаас ч цахимаар виз мэдүүлээд, гурав хоногийн дотор хариугаа авах боломж бүрдэнэ. Аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс хилийн боомтууд өдрийн виз олгох нөхцөл бүрдэж байгаа. Визний ангиллыг хуулиар хатуу тогтоодог байсан бол Засгийн газрын тогтоолыг үндэслэн тухай бүрт нь уян хатан шийдэх давуу тал бий болж байгаа" гэлээ. 
 
-Шалгалтыг хэзээнээс эхлэн хийсэн бэ?

-Хөдөлмөр эрхлэх визээр орж ирсэн гадаад иргэдтэй холбоотой шалгалтыг өнгөрсөн оны аравдугаар сараас эхлүүлсэн. Долоо, найм, есдүгээр сард "Ногоон гарц" шугамаар гадаадаас ажиллах хүч нэлээд орж ирсэн. Үүний дараа шалгалтын ажил эхэлсэн. Одоо ч үргэлжилж байгаа. 

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад гадаадын хэчнээн иргэн хөдөлмөр эрхэлж байна вэ?

-Яг өнөөдрийн байдлаар 13 мянга гаруй гадаадын иргэн байна. Үүний дотор сурч байгаа, Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон хүмүүс ч бий. Тэр дундаа 1000 гаруй гадаадын иргэн бүтээн байгуулалтын ажилд оролцож байна. Бусад нь багшлах, захирлын үйл ажиллагаа эрхлэх гэх мэт ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс бий. 

-Цар тахал дэгдээгүй байх үед гадаадын хэд орчим иргэн Монгол Улсад ажилладаг байсан бэ?

-Жилд дунджаар 24 мянган гадаадын иргэн ирж, очдог юм билээ. Өнгөрсөн онд 13 мянгаас хэтрээгүй. 

-Өнгөрсөн онд 800 гаруй хятад иргэн Монголоос гар утасны дугаар авч, нэг байршилд нийтээрээ үйл ажиллагаа явуулж байсан тохиолдол гарсан. Ийм үйлдэлд хариуцаж буй албан тушаалтнууд нь хамааралтай байх боломжтой юу? 

-Тухайн үед аялал жуулчлалын визээр орж ирээд, үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон. Хууль, хяналтын байгууллага шалгалт явуулж, албадан гаргасан. 

-Зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагад ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудад шаардлага хүргүүлсэн. Гадаадын иргэдэд торгуулийн арга хэмжээ авна, ноцтой зөрчил гаргасан бол албадан гаргадаг. Нэг, хоёрдугаар сард шаардлага хүргүүлсний үндсэн дээр 500 гаруй иргэнийг гаргасан. Албадан гаргах, шаардлага хүргүүлээд гаргах хоёр нь өөр ойлголт гэдгийг онцолмоор байна. 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.87) 2021 оны 03 сарын 20

Орж ирсэн гадны хүмүүсээ хаана байгааг нь нарийвчлан мэдэж байх ёстой баймаар. Үүнийг хариуцах газар нь танай байгууллага шүү.

0  |  0
Zochin(85.218.48.83) 2021 оны 03 сарын 20

Yagaad shuuhiin shiid ni garaagui bhad 1 hun ih huraliin tangarag urgub? Shuuheer orj yal abah bolohooroo ingej ih hural ruu zutgeed bnu esbel uneheer gemgui hun bsan umu

0  |  0
Зочин(85.218.48.83) 2021 оны 03 сарын 20

Гадаад улс хууль дүрэмээ ягштал хариуцалгатай биелүүлдэг учир монгол хүмүүс гадаадад хараар л ихэвчлэн ажилладаг.Гэтэл монголд хууль дүрэм нь биелэдэггүй учир мөнгөтэй л бол гадныхан дураар дургиж хаана дуртайгаа хийж явдаг нь монголчууд өөрсдөө хуулиа ягштал биелүүлдэггүй,дураараа авирладаг,мөнгөөр худалдагдаж буйтай л холвоотой тул хяналтаа улам сайжруулж зад хариуцалга тооцоh ёстой цаг ирээд бна

0  |  0
эгэл(103.57.94.109) 2021 оны 03 сарын 20

Болиорой чи Ууганбаяраа зөвшөөрөлгүй гадныхныг ажиллуулдаг тэр монгол компаниудад өндөр торгууль ноогдуул. Энэ орон чинь хууль дүрэмгүй орон уу , шаардлага хүргүүлнэ ч гэх шиг Ер нь бол энэ нөхөр өөрөө орооцолдсон байж магадгүй

1  |  0
Уншигч(192.82.78.129) 2021 оны 03 сарын 20

Бүгдийг нь барьж аваад дарханы зам дээр ажиллуул

1  |  0
Zochin(103.80.211.104) 2021 оны 03 сарын 20

Зөв зөв бид гадаадад очоод гөлөг болдог биз дээ наадуулаа сайн хянаад шалгаад эхэлвэл наад дунд нь ажилдаг ченж болчихсон нөхдүүд алга болж Монгол улсын хууль дүрэм жинхэнэ утгаараа хэрэгжинэ дээ.Амжилт хүсье.Монголын цагдаагийн Эрүүгийн албанд нэр төртэй зүтгэж удирдаж явсан хүнд асуудал байхгүй дээ.

2  |  0
Zochin(103.80.211.104) 2021 оны 03 сарын 19

Zochin(124.158.87.144) 2021 оны 03 сарын 19

Shalgah gej bn, shalgaj bn, shalgachih.aa gedeg oguulveruud l bhaas bish dhalgaltiin ur bung niited medeeleh ni ulsiin nuutsiin zeregt hamaaraltai bololtoi kkk

1  |  1
Ард(103.57.92.21) 2021 оны 03 сарын 19

Ковидийн эх үүсвэр одоол учир начир олдох нь

1  |  0
darkhaa(64.119.16.148) 2021 оны 03 сарын 19

arai dendnee

0  |  0
Top