Хятад улсын төмөр замын салбар холын зайн зорчигч тээврийн чиглэлээр хурдны гал тэргийг илүү түлхүү хөгжүүлдэг бол хот хоорондын дотоодын ачааны болон зорчигчийн тээвэрлэлтэд цахилгаан, хийн холимог түлшийн гал тэргийг хөгжүүлж байна. Тухайлбал, Жэжянь мужийн Жиньтай төмөр замд туршиж буй 160км/цагийн хурдтай, Хятад улсын өөрсдөө судлан үйлдвэрлэсэн холимог түлшит галт тэрэг юм. Тус галт тэрэгний туршилт энэ сарын 18-наас эхэлжээ. Уг галт тэргийг Жэжянь мужийн Тайжөү өртөөнөөс Юн Кан өртөөний хооронд туршиж байна. Туршилт 10 өдөр үргэлжлэх ба адил бус хурдны үед харилцаа холбооны дохио, сүлжээний дотоод холболт, зам шугам зэрэг системийн ажиллагаанд дүгнэлт хийх юм.
Сэтгэгдэл ( 0 )