ЦЕГ-ын сайтаас дуучин Д.Болдын СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН гэх мэдээллийг устгажээ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 22

Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын албан ёсны цахим сайтын "Сураггүй алга болсон" гэх цэсэнд "Камертон" хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын зураг байршиж, түүнийг эрэн сурвалжилж байгаа талаарх мэдээлэл өчигдөр /2021.03.21/ олон нийтэд ил болсон билээ. 

Түүнийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс эрэн сурвалжилж байгаагаа цагдаагийн байгууллагад хүргүүлсэн байна. Ингэхдээ тус шүүхийн өнгөрсөн оны тавдугаар сарын 1-ний өдрийн 183/ШШ2020/01164 тоот шийдвэрээр эрэн сурвалжилж байгааг тодотгожээ. Үүнд дуучин Д.Болд өөрийн цахим хуудсаараа дамжуулж, "Би өргөө гэртээ "Ододтой бүжиглэе" шоу үзээд хэвтэж байна шүү" гэх тайлбарыг хийсэн байдаг. 

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдыг эрэн сурвалжилж, сураггүй алга болсон гэж үзсэн шалтгаан нь тэрбээр шүүхийн дуудсан цагт ирээгүй, өөрийн үндсэн хаяг дээрээ оршин суудаггүйтэй холбоотой гэдгийг албаныхан хэлж байна. 

Тэгвэл өнөөдөр /2021.03.22/ ЦЕГ-ын албан ёсны цахим сайтад байршаад байсан Төрийн соёрхолт, дуучин Д.Болдыг эрэн сурвалжилж, сураггүй алга болсон гэх мэдээллийг авчээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Pr(64.119.22.47) 2021 оны 03 сарын 22

PR

0  |  0
зочин(43.242.242.6) 2021 оны 03 сарын 22

хаягаа зөв өгчихгүй хаана байгаагаа хэлчихгүй үхсэндээ нуугдаад шүүхээр эрэн сурвалжлуулаад байгаа юм бээсхүл хэн нэгэн чамайг гүтгэж гомдол гаргаад байгаа юм уу

0  |  0
Top