Улаанбаатараас Дархан-Уул аймаг хүртэлх 204.6 км авто замын ажил ид үргэлжилж байна. Монгол Улсын Засгийн газраас 2018 оны есдүгээр сард Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэрийг гаргасан байдаг. Ингэхдээ хөрөнгө, мөнгийг нь Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны хөрөнгө оруулалтаар барьж, байгуулахаар төлөвлөсөн билээ.
Хэдэн жил дамнан яригдаж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн ч өнөөг хүртэл авто замын ажил дуусаагүй, хэзээ бүрэн ашиглалтад орох нь тодорхойгүй байгаа юм. Тэгвэл Үндэсний аудитын газраас тус 204.6 км урт авто замын ажил, төслийн хэрэгжилтэд хяналт тавьж, түүний үр дүнд гүйцэтгэлийн аудит хийжээ.
Хачирхалтай нь, аудитын шалгалтаар ноцтой хэд, хэдэн зөрчил илэрсэн байна.
Тухайлбал, аудитын тайланд төрийн байгууллагууд хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд төсөл арга хэмжээний урьдчилсан тооцоо, судалгааг хийгээгүй нь тогтоогджээ. Түүнчлэн салбарын яам авто замын зураг төслийн зохиогчийг сонгон шалгаруулаагүй, гэрээ байгуулахгүйгээр гүйцэтгүүлсэн нь холбогдох хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн нь ил болсон байна.
Үүгээр ч зогсохгүй гадаадын зээл, тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагааг холбогдох хууль эрх зүй, мөрдөгдөж буй журмын хүрээнд үр дүнтэй зохион байгуулж ажиллаагүй гэдэг нь аудитын шалгалтаар илэрсэн аж. Харин тайлангийн төгсгөлд дэлхий нийтээр үүссэн цар тахлын үеийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан гэрээний хугацааг дахин сунгасан боловч 2020 оны IV улирлын байдлаар нийт ажлын 50 гаруй хувийг ч гүйцэтгээгүйгээс төслийг ашиглалтад оруулаагүй байгааг онцолжээ.
Энэ мэт олон ноцтой гэмээр зөрчил, дутагдал илэрсэн тул холбогдох газарт нь дүгнэлтийг хүргүүлсэн талаар Үндэсний аудитын газраас мэдээлж байна. Тэгвэл зам, тээврийн салбарыг Л.Халтар толгойлж байгаа билээ. Түүнийг олон жил салбартаа ажилласан, мэргэшсэн удирдлага, туршлагатай улстөрч гэж ярьдаг. Харамсалтай нь, мэргэшсэн, туршлагатай гэгддэг Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын үед Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажил дуусаж, ашиглалтад орохгүй нь бололтой. Учир нь, У.Хүрэлсүхийн Засгийн газарт Зам тээврийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж, Л.Оюун-Эрдэнийн танхимд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байгаа тэрбээр ганцхан жишээ дээр л Үндэсний аудитын газрын шалгалтад бүдэрдлээ.
Сэтгэгдэл ( 7 )
enkhamgalan bol jinhene gatsaaj hamag tsag hugtsaag idej samarsan nuhur. jinkhene zamiin sadaa bolson.\n
enhancing amgalan mvngiig nifty huschaa biz yamar uchraas shalgadaggvi hariutslaga tootsdoggvi yummy bol.svrdanzan chimeegvibaisaar bultsan nifty uchirtai lg baih
Засс битгий худлаа бичээд бай наад замыг чинь Халтар л дуусгаж чадна ажил хийж сурсан хүн шүү. Тэр идсэн уусан нь өмнөх нөхөдтэй л холбоотой биз.
Наад авилга чинь Б.Энх-Амгалантай холбоотой. Замын тендрийн авилга гэж хятад компаниас авсан том мөнгөний сураг яагаад бүдгэрэв?
Энэ Халтайсан пизда Оюунэрдэнэтэйгээ цуг зайлаачээ. Ямах ч чадваргуй
Фсдаг зайлуулаач
Фсдаг зайлуулаач