УИХ-ын гишүүн Ц.Анандбазар өнгөрсөн амралтын өдрүүдэд Булган аймагт ажиллалаа.
Ийнхүү шуурхай ажиллах болсон нь саяхан Монгол орон даяар болсон байгалийн гамшигт үзэгдэл шороон шуурганд Булган аймгийн урд сумд өртөж ард, иргэд багагүй хохирол амсаад байсан юм.
Хаврын хүнд хэцүү цаг үед орон гэргүй болсон малчин өрхүүдэд цаг алдалгүй хандивын цувааг хүргэхийн тулд зохих хяналтын дор ковидын шинжилгээ өгч, орон нутагт зорчсон гэдгийг УИХ-ын гишүүний ажлын албанаас мэдээлж байна.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай хамт Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин тусламжийн цувааг хүргэсэн бөгөөд энэ үеэр сумдын Эрүүл мэндийн төвд зүрхний бичлэгийн аппарат, шээсний хагас анализатор, ариутгалын автоклавын аппаратыг ч гардуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )