Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Доржханд болон нэр бүхий хуульчид “Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхтэй эсэх” асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан. Цэцийн гишүүн Д.Солонго гомдлыг хүлээн авч маргаан хянан шийдвэрлэхээр шийдсэн. Гэтэл Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр Цэцийн түүхэнд анх удаа гишүүн Д.Солонгын хараат бус байх ёстой шийдвэрт шууд нөлөөлөн эсэргүүцэл бичиж, Цэцийн гишүүн Ш.Цогтоогоор ахлуулан "Гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хурал” гээчээр шийдэхийг санал болгосон юм.
Энэ сценарийн дагуу Ш.Цогтоо нарын гурван гишүүн өнгөрсөн баасан гарагт хуралдах байсан боловч хэд хэдэн шалтгааны улмаас Ш.Цогтоо гишүүнийг хуралд оролцуулах боломжгүй болсон тул хурлыг долоон хоногийн хугацаагаар буюу энэ сарын 26 хүртэл хойшлуулах шийдвэр гаргажээ. Учир нь ҮХЦ-ийн хурлын дэгээр Цэцийн гишүүн хэлэлцэх гэж буй асуудлын талаар хуралдаанаас өмнө байр сууриа илэрхийлсэн бол хуралд оролцох эрхгүй байдаг аж. Гэтэл Ш.Цогтоо нэгдүгээрт, байр сууриа илэрхийлсэн, хоёрдугаарт, бүрэн эрхийн хугацаа нь дуусаад жил гаруй хугацаа өнгөрсөн зэрэг үндэслэлээр энэ хуралд оролцох эрхгүй болжээ.
Гэтэл өнөөдөр Цэцийн гишүүн Ш.Цогтоо, Ц.Нанзаддорж хоёр Цэцийг хуралдсан мэт тамга тэмдэггүй, хуурамч албан бичиг үйлдэн, Цэцийн хуралдаанаар “Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвших эрхтэй” гэж шийдвэрлэсэн мэт худал мэдээллийг зарим хэвлэлүүдээр тараажээ.
Х.Баттулгын төлөө ийнхүү Цэцийн гишүүний нэр хүнд, ёс зүйг уландаа гишгэж, хуурамч албан бичиг үйлдэтлээ яагаад улайрав?
Ш.Цогтоо нь МОАХ-ны ахмад партизан, хэдхэн хоногийн дараа бүрэн эрх нь дуусч буй бол Ц.Нанзаддорж нь 2016 онд Говь-Алтай аймгийн АН-ын даргаар очоод нутгийнхандаа хөөгдөж байсан, Ерөнхийлөгч Х.Баттулга, Тамгын газрын дарга З.Энхболд нарын дэмжлэгтэйгээр Цэцийн гишүүнээр томилогдож байсан нэгэн юм.
Хуульчдын эцэг ч гэж хэлж болох Үндсэн хуулийн Цэцийн гишүүд түүхэнд анх удаа ийнхүү нэг хүний эрх ашгийн төлөө эцэг хуулиа үл тоон, ёс зүйгүй хуйвалдаан хийсэн нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшихийн төлөө өөрийн нөлөөлөл бүхий Цэцийн гишүүдийг маш их дарамт, нөлөөлөл дор хууль бус, ёс зүйгүй үйлдэл гаргахад хүргэсэн бололтой.
“Их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул” гэдэг. Өвгөдийн энэ сургаалийг яг өнөөдөр Х.Баттулгад ард түмэнд сануулж, эрх мэдлийн төлөө Цэцийн гишүүдийг хуурамч бичиг үйлдтэл нь шахаанд орууллаа. Маргааш Цэцийнхэнд яаж нөлөөлж юу хийхийг таашгүй болжээ.
Эх сурвалж: Shudarga.mn
Сэтгэгдэл ( 22 )
Худалч хулгайч луйварчид юм даа! Амласан хэлсэн ярсан хаана байнаа? Идэж уугаад суухаас өөр ид шид алга л юм байна! Огцор! Шалгуул!
Жэнкогын нүдэнд 90 оноос хойш мөнгө харагдаж бүхнийг замаасаа зайлуулсаар ирсэн. Түүний нүдэнд ард түмэн, төр, нам харагдахаа больсон угаасаа харагдаж байгаагүй.
Төрд мөнгөөр очиж болдог, очсон хойноо улсыг уландаа гишгэж болдог ийм аймшигтай логик Монголд хэвшлээ. Энэ хүмүүсийг хэнийг нь ч дахин төр рүү оруулж болохгүй, энэ Ерөнхийлөгч, Их хурлыг бүгдийг нь татан буулгаж, тарааж, үндсэн хуулийг өөрчилж, төрийг цэвэрлэх цаг нь болжээ.
Маш буруу уим хийж бна даа цэц бол шууд шийдэх эрхтэй баттулга очиж бгаа нь буруу шүү
Яагаад ямар заалт зүйл ангиар Баттулга нэр дэвших эрхгүй болчихоод байгаа юм бэ??? Хууль та нарын дураараа тайлбарлаж байдаг зүгээр нэг зохион бичлэг юм уу??
Дахин сонгогдохгүй бол шорон явчих гээд ингэтлээ улайраад байна шүү дээ. Дахин дэвшсэн ч ялагдана..Дэвш л дээ тэгээд ялагдаад Трамп шиг ширэн нүүрлээд тахимаа өгөхгүй зогсох вий.
МАНАН ЯЛЛАА
Баттулга нэр дэвших эрхтэй за юу МАНГАРуудаа
Тэтгэвэртээ гарах цаг болжээ энэ өвгөнс
Aldaagaa davtah hereggui.alich talaaraa tohirohgui hun. Mongol ylagdsan. Het ulairch bgaa ni sainii er bish .Ard ni HO bii.Bolgoomjil Hyzgaarlaa
Энэ шийдвэр бол буруу цэцийн хуралдаан болоогүй. 2-р 1 голын усанд 2 ордоггүй гэдэг шүү дээ учир нь өмнөх заалт хүчингүй болсон. Шинэ хууль хэрэгжиж бгаа 1 л удаа нэр дэвшинэ. Баттулгыг дэмжээд бгааа хүмүүс даанч боловсролгүй хүмүүс бна даа. Боловсролгүй хүмүүс л дэмжинэ.
Иргэд бид төөрөлдөөд байна, үнэндээ Батулга шудрага ариун хүн биш, төмөр замын 280 сая доллараар тоголсон нь үнэн, бусад булхайг нь түр орхие, бид хулгайч нараа хооронд нь харьцуулж сайн хүн гаргаж ирэх гээд байгаа нь төөрөгдөл биднмй алдаа болоод байна.\n
Unen bol khetsuu ee
Баттулга ерөнхийлөгчөө дэмжиж байна
Зөв шийдвэр гаргажээ.үндсэн хууль монгол улсын иргэн бүрт адил үйлчлэх учиртай
Баттулгаас илүү еронхийлөгч одоогийн авилгач, урвагч нараас олдохгүй тул ард түмний ихэнхи нь Баттулгыг дэмжинэ дээ
YХЦ бууны нохдоор дуурчээ, угаасаа мояачууд мафийн зохион байгуулалттай ажилладаг юу ч хийж мэднэ
Uuriin erzochinhgui pizda gej heluulehed hurgej bna sh de.iim yos surtahuunii doroitoltoi humuusiig ajlaas ni halah hun alga uu.
Yahaaraa dahin songogdoh geed ingeed ulairaad bdag ym boloo.toriin ondor sentiid neg udaa zalarlaa yanz buriin ineedtei arga hereglehee bolimoor ym.
Jenko elbeg mafia bur undsen huulia hurtel gar huluu durjee iim buzar erinhiilugch dahiad mongoliin tuuhend buu turug
iim amitadyg chini l pizda gedeg yum
UGAASAAA DEVshine. UUR AAVIIN XUU BXGUI ZA