73 жилийн түүхтэй Монголын боксын холбооны түүхэнд нэгэн шинэ хуудас бичигдлээ.
AIBA буюу Олон улсын боксын холбоо Монголын боксын холбоонд баярын захидал ирүүлж, Олон улсын боксын холбооны дэргэдэх "Аваргууд ба алдартнууд" комиссын гишүүнээр "Бээжин-2008" зуны ХХIX олимпийн наадмын аварга, 2008 оны Дэлхийн шилдэг боксчин, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Энхбатын Бадар-Ууган сонгогдсоныг мэдэгджээ.
AIBA-гийн ерөнхийлөгчийн зүгээс олимпийн аваргад болон Олон Улсын боксын холбоонд анх удаа хариуцлагатай алба хаших төлөөлөлтэй болсонд баяр хүргэн, амжилт хүссэн байна.
"Аваргууд ба алдартнууд" комисс нь Олон улсын боксын холбооны дэргэд шинээр байгуулагдсан, цаашид холбооны үйл ажиллагаанд нөлөө бүхий үүрэгтэйгээр оролцох, өндөр ач холбогдол өгч буй комисс юм.
Олимпийн аварга Э.Бадар-Ууган тус комиссын гишүүн болсноор Монгол Улсаас анх удаа Олон улсын боксын холбоонд хариуцлагатай алба хаших эрхэм үүрэг хүлээж байна.
Энхбатын БАДАР-УУГАН
Сэтгэгдэл ( 1 )
Миний мэдэх хамгийн уран тоглогч нь Н.Энхбат\nХамгийн хурдтай нь Сэрдамба\nХамгийн Мундаг нь Бадар-Ууган