ЦЕГ: Гурван давхраас унасан 41 настай эрэгтэйг ГССҮТ-д хүргэсэн

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 24

Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханбогд хорооллын орон сууцны гурван давхраас 41 настай, эрэгтэй Э унаж, бэртсэн хэрэг гарлаа. Тэрбээр гэрийнхэн нь гаргахгүй байна гэх шалтгаанаар тагт дамжиж гарахыг оролдож байгаад унасан байна. 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад "Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрны гурван давхраас хүн унасан гэх дуудлага мэдээлэл ирсэн. Шалгалтын явцад 41 настай эрэгтэй Э-г гэрийнхэн нь гаргахгүй байсан тул гэрийнхээ тагтаар дамжих оролдлого хийж байгаад унасан. Тохойндоо бэртэлтэй, хэлээ хазсан тул ГССҮТ-д эмчлүүлж байна” гэх тайлбарыг өглөө.

Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэс шалгаж байна. 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.26.99) 2021 оны 03 сарын 25

нэг архичин байсан биз

0  |  0
eruul enhiig husii(192.82.68.127) 2021 оны 03 сарын 24

eruul enhiig husii huurhii duu burhan iveeg

0  |  0
Засаг (202.179.27.171) 2021 оны 03 сарын 24

Охорхон бодолтой юм байна. Явчихсан нь шулуун байж дээ одоо хэлгүй эрэмдэг.

0  |  0
зочин(192.82.89.44) 2021 оны 03 сарын 24

явчихаагүй бол болж дээ

0  |  0
Мэддэг асуудал байна(66.181.161.89) 2021 оны 03 сарын 25

Өөрөө уудаг, тэнэдэг, асуудал гаргадаг учраас л гэртээ цоожлогдождээ. Тэгээд уух өвчин нь хөдлөөд байж ядаад болкон дамжаа биз. Илүү өндрөөс унаагүй дээ баярлаад одоо архинаас гарна биз.

3  |  0
хн(77.38.148.28) 2021 оны 03 сарын 24

НЭГ МУУ АРХИЧИН АРХИА УУХ ГЭЖ ГАРДАГ ЮМ БАЙХ ДАА

0  |  0
Zochin(202.126.89.67) 2021 оны 03 сарын 24

Tevcheergvi.teneg.

1  |  0
Zochin(202.126.89.67) 2021 оны 03 сарын 24

Tevcheergvi.teneg.

0  |  0
zochin(202.126.89.127) 2021 оны 03 сарын 25

Ккк одоо ингээд хэлгүй болж дээ. Уудаг нөхөр болохоор нь гэрт нь цоожилчиж. Манайхны нийтлэг үзэгдэл шүү дээ.

5  |  0
Top