Баянгол дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсийн алба хаагч гудамжинд наймаа хийдэг 58 настай иргэн Г-г зодож, танхайрсан гэх мэдээлэл, ярилцлага олон нийтийн сүлжээнд түгсэн билээ.
Эл асуудалд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү өнөөдөр /2021.03.24/ тайлбар өгсөн юм. Тэрбээр "Баянгол дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч А.Анхбаяр, эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Мятав нар 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдөр тус дүүргийн 13 дугаар хороо “Өргөө” кино театрын автобусны буудлын орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Энэ үед иргэн Э-гээс 13:53 цагт Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 тусгай дугаарын утсанд “Энд хүн шоо тоглуулаад залилан хийгээд байна” гэх утгатай мэдээлэл өгснийг шалгаж зөрчил гаргасан Г гэгчид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглосон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно./ гэж зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл ноогдуулах, холбогдох ажиллагааг хийхээр Дэнж дахь цагдаагийн хэсгийн байр руу авч явсан юм билээ. Зөрчил гаргагч Г нь 14:36 цагт цагдаагийн хэсгийн байрны ширээний хажууд зогсож байх үедээ ямар нэгэн гадны хүчин зүйлээс үл шалтгаалан хойш саван унаж байгаа, цагдаагийн алба хаагч эмнэлгийн анхны тусламж үзүүлэн сэргээж байгаа нь цагдаагийн хэсгийн байрны хяналтын камерт бичигдсэн байна" гэх мэдээллийг өглөө.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр тухайн этгээд Сүхбаатарын талбайд торгууль оногдуулсанд бухимдаж, цагдаагийн алба хаагч намайг зодсон мэтээр ярьж өлсгөлөн зарлана гэж байхдаа ямар нэгэн гадны зүйлээс үл шалтгаалан ухаан алдаж унасан байна. Цагдаагийн алба хаагчид эмнэлэгийн тусламж 103 дуудаж үзүүлэхэд биеийн байдал нь хэвийн тухай мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 12 )
Yuch boljiison gamshig bayr bolgond ovold ni horj zund ni halj bgd hvmvvs tsagdaa nar shvv dee durandaa ochij torgoogvi duudlaga medeeleliin daguu ajil vvrgee gvitsetgej ywsan hvmvvs bn. Harin hvniig hudal medeeleleer gvtgeh ni bas huulitai bdg. Mongoliin ard irged yum l bolbol talbai deer suult hiine gdg muu zurshiltai boljee.
Tsagdaa gulugnvvd yadarsandaa deerelhvv lalriin xoshnognyyd sjde pizda xydlaa peediisen dygarch ydsan yax geed bgn medegdehgvi bas novshiin lalryyd shvv
Tsagdaa nar gej yadarsan muu irgeddee l noyon boloh yum tom darga bossudad bol gulug bolnoshde
Цагдаа дурандаа очиж торгоогүй л байна иргэн дуудлага өгөөд торгосон байна өөрсдийгөө хичээ \n
Ядарсан хүн хууль зөрчиж болохуу? Цагдаа нараа хамгаалж байхгүй бол хайран сайхан залуусын зүрх зориг хүсэл эрмэлзлэлийг мөхөөж болохгүй. Өдий насны хүн нөмбатай байгаач. Насыг харвал залууст үлгэр болмоор хүн баймаар. Өдий насандаа ийм юмаар амь зогоож байхыг бодоход өөрөө ямар хүн болдоо. Ингэж ажил үүргээ гүйцэтгэж байгаа хүнийг доромжилж гүтгэж болохгүй. Амьдрах гэж бнө гэж бусдыг залилж мэхэлж, цагдааг гүтгэж доромжилж болохгүй шдээ хөө.
Шоо тоглуулах нэрээр Нарантуул зах дээр залилан хийдэг хэсэг хүмүүс байгаа, тэд хөдөөний голдуу хүмүүсийн мөнгийг залилаад зугтдаг хойноос нь цагдаа явж л олж ирдэг, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн юмнууд байдаг, өөрсдөө мөнгөө алдчихбал дээрх хүнийг өмөөрөхгүй л болов уу.
Шоо тоглуулдаг хүмүүст шулуулж мөлжүүлэхдээ таарсан Үхэр монголчууд үхээсэй. Ийм малнуудтай адилхан Монгол болж төрсөндөө гутрах юм
Та нар энэ хүний өмнөөс өөрсдийгөө бодоод үз ! Энэ хүн амьдралаа авч явах гээд л хичээж яваа хүн байна. Яаахав худлаа хэлж хүн гүтгэдэг нь энэ хүний уучилж боломгүй алдаа л даа! гэхдээ энэ хүнийг өрөвдөх энэрэх сэтгэл алга уу та нарт ?!
KHUN DURST UKHERNUUD ORSHSOOR . PIZDA GEJ
Ergyyliin tsagdaa nar xuuli yarij daramtalj baigaad xudaldaa xiij baigaa xymyysees mongo saadag yum baina lee. Namaig xarj baixad jims zarj baisan xynees 5000 togrog avaad avax yumaa l avsan xyn shig yavaad ogch baisan. Xynii aldsan deer ajillaj dundaas ni xeden zoos zavshij sursan tsagdaa olon taarch baisan barimt zondoo l baina.
Коронаг яая гэж байхад бас юун гудамжинд шоо энэ тэр тоглуулах вэ? Ажилаа хийж байгаа хүнийг доромжилж гүтгэж нэр төрд халдсан гэдэгт нь арга хэмжээ тооцоочээ. Энэ өвгөн олсон мөнгөөрөө архи уугаад Өргөөгийн үүдэнд согтуу сууж байдаг өвгөн мөн л байна.
ядарсан юмыг нэг удаа сануулаад явуулчихгүй дээ наад хүнд чинь зуун нэгжийн мөнгө их мөнгө л байсан биз дээ ядарсан юмнуудыг хааяа харж үзэхгүй хэт ширүүн байх юм даа