БНХАУ-ын вакцин хийлгэсэн иргэд үзүүлэх дэмжлэг

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 25

БНХАУ болон гадаад иргэдийн зорчих хөдөлгөөнийг үе шаттайгаар сэргээх зорилгоор, 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ нь Хятад Улсад бүтээсэн коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэсэн төдийгүй вакцин хийлгэсэн тодорхойлолт бүхий виз мэдүүлэгчдэд дараах дэмжлэг үзүүлэх юм. Үүнд:
 

  1. БНХАУ-ын төрөл бүрийн салбарт үргэлжлүүлэн ажиллах, үйлдвэрлэлээ сэргээх үйл ажиллагаа эрхлэхээр ирэх хүмүүс болон тэдний гэр бүлийн гишүүд нь коронавируст халдварын цар тахлын өмнөх шаардлагын дагуу материалаа бүрдүүлнэ.
  2. "Нэн яаралтай хүмүүнлэгийн хэрэгцээ" бүхий БНХАУ-д зорчих иргэдийн виз олголтын цар хүрээг зохих хэмжээгээр өргөжүүлнэ.

Хамаарах иргэд нь хятад иргэд, эсхүл байнгын оршин суух зөвшөөрөлтэй гадаад иргэний гэр бүлийн гишүүн буюу эхнэр, нөхөр, эцэг, эх, хүү, охин болон бусад хамт амьдардаг ойрын хамаатан /ах, эгч, өвөг эцэг, эмэг эх, ач, зээ/ байна.

БНХАУ-д зорчих зорилго нь гэр бүл, асран хамгаалах, төрөл саднаа эргэх, оршуулах ёслолд оролцох, эсхүл хүнд өвчтэй хамаатнаа эргэх зэрэг байна.

  1. АПЕК-ийн хүчин төгөлдөр бизнесийн зорчих карт эзэмшигч иргэн нь АПЕК-ийн хүчин төгөлдөр бизнесийн зорчих карт болон БНХАУ-ын уригч байгууллагын урилгыг үндэслэн бизнес ангиллын виз мэдүүлж болно.

Дээрх гурван төрлийн шаардлагыг хангасан виз мэдүүлэгчид холбогдох материалаа consulatemng@gmail.com и-мэйл хаягт илгээх ба ажилтан урьдчилан хянаж, хариу өгөх тул и-мэйлээр харилцалгүйгээр материалаа шууд илгээж үл болно.

Хятад талын БНХАУ руу нислэгээр зорчих иргэдийг коронавируст халдварын нуклейн хүчлийн шинжилгээ болон ийлдэсийн IgM эсрэг биетийн шинжилгээний хариу сөрөг гарсан тодорхойлолтыг үндэслэн нислэгээр зорчуулах тухай шаардлагад өөрчлөлт ороогүй байна. БНХАУ-ын хилээр нэвтэрсний дараа тусгаарлан ажиглах холбогдох журмыг чандлан сахих шаардлагатай юм.

 

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.77.9) 2021 оны 03 сарын 25

Хахаха Яагаад заавал Хятад гэж,новшийн бгаан шүү

0  |  0
Монгол(64.119.18.42) 2021 оны 03 сарын 25

Монголчууд 30 хоногийн визгүй зорчдог байснаа больсон юм уу

0  |  0
Kenchbish(203.91.115.55) 2021 оны 03 сарын 25

Бээжингийн өвлийн олимп очиж үзэхээр төлөвлөж байгаа бол хятад вакцин хийлгэсэн нь л дээр болов уу даа

0  |  0
Аялагч(202.179.27.171) 2021 оны 03 сарын 25

Америкт зорчиход ямар вакцин тариулах шаардлагатай вэ? Хариулж чадах төрийн алба, албан хаагч байна уу?

0  |  0
Top