БНХАУ-ын хойд нутгийн нүүрсний ордуудын нэгээс Хятад, Их Британи, АНУ-ын судлаач эрдэмтэд 300 орчим сая жилийн настай чулуужсан мод олжээ.
Ховор олдворыг ӨМӨЗО-ны нутгаас илрүүлсэн байна. Чулуужсан моднууд "Paratingia wuhaia" төрөлд хамаарах гэнэ. Энэ төрлийн мод нь 5-6 метр өндөртэй, модны навч нахиа, үр жимс нь дээд хэсэгтээ төвлөрсөн байдаг ажээ. Эдгээр модны үр нь нарсны боргоцойтой ижил бол навч нь гацуурын шилмүүстэй төстэй аж.
Судалгааны багийн удирдагч Жюн Ванийн хэлснээр, 300 сая орчим жилийн тэртээ энэ газар намгархаг ойгоор бүрхэгдсэн байжээ. Галт уулын асар хүчтэй дэлбэрэлтийн дараа тус бүс нутагт тухайн үеийн олон төрлийн ургамал, амьтад чулуужин үлджээ.
Сэтгэгдэл ( 0 )