Хятад-ДЭМБ-ын мэргэжилтний нэгдсэн хэсгийн Хятадын талын ахлагч Лян Ваньнянь "Global Times" сонинд ярилцлага өгч, нэгдсэн судалгааны тайланг яагаад одоо болтол нийтлээгүй вэ, Хятадын ба гадаадын мэргэжилтнүүд маргалдсан уу, чухал тоо баримтыг хэрхэн авсан болон лабораториос вирус алдагдсан байж магадгүй гэсэн таамаглалыг бүрмөсөн няцааж чадсан эсэх зэрэг эмзэг асуудалд холбогдуулан хариулт өгсөн байна.
Лян Ваньнянь хэлэхдээ, нэгдсэн судалгааны явцад Хятадын болон гадаадын мэргэжилтнүүд заримдаа зарим асуудлаар маргалддаг боловч тэр нь шинжлэх ухааны асуудлаарх хэвийн мэтгэлцээн юм. Хоёр тал бие биенийхээ мэргэжлийн болон шинжлэх ухааны үзэл санааг дээд хэмжээнд үнэлж байсан юм. Нэгдсэн судалгааны Хятадын хэсгийн судалгааны үр дүн бол Хятадын болон гадаадын мэргэжилтнүүдийн нийтлэг ойлголт юм гэжээ. Үүний зэрэгцээ тэрээр хэлэхдээ, бүрэн бүтэн судалгааны тайлан маш олон агуулгыг хамарсан, бичиг цаасны ажил ихтэй тул цаг их авч байна. Олон улсын зарим улс төрч судалгааны ажлыг улстөржүүлж буй нь олон улсын цар тахлын эсрэг хамтын ажиллагааг харшилж байна гэжээ. Лабораториос вирус алдагдсан байж мадгүй гэдэг таамаглалын тухайд тэрээр дахин нотлохдоо, лабораториос алдагдах боломжгүй, хойшид вирусийн эх сурвалжийн талаар дахин судалгаа хийхгүй гэж нэгдсэн хэсэг нийтлэг ойлголттой болсон гэжээ.
Тайланг одоо болтол нийтлээгүй нь агуулгыг бүрэн болгож, нухацтай хандсан учраас цаг алдсан гэж тэр илэрхийллээ.
Тэр хэлэхдээ, Үханьд 12-р сарын 8-нд анхны тохиолдол гарсан. Цар тахалд хяналт тавих, анхны вирусийг эрж хайх зэрэг ажлын явцад түүнээс өмнө коронавирусийн халдвар авсан тохиолдол гараагүй гэжээ.
Америк зэрэг орон, мэргэжилтний нэгдсэн хэсгийн судалгааны явцад Хятадын тал маш олон хязгаарлал тавьсан тул жинхэнэ тоо баримтыг олж авахын аргагүй байсан, уулзъя гэсэн хүнтэйгээ уулзаж чадаагүй гэдэг тухай Лянь Ваньняь хэлэхдээ, уулзах хүмүүсийн жагсаалтыг мэргэжилтний нэгдсэн хэсгийн олон улсын мэргэжилтэн гаргасан юм гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )