Х.Нямбаатар: Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлыг энэ сарын 31-нд хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 26

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат өчигдрөөс (2021.03.25) Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байгаа. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дөнгөж сая түүнтэй уулзаж  эрүүл мэнд, ковидын үеийн аюулгүй байдлаа бодон, өлсгөлөнгөө зогсоохыг хүслээ. Гэвч Т.Хүрэлбат дүүтэй нь холбоотой энэ хэргийг эцэслэн шийдэх хүртэл өлсгөлөнгөө зогсоохгүй гэж мэдэгдлээ.

Х.Нямбаатар сайдын хэлснээр Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр тэргүүтэй шүүгчид энэ сарын 31-ний өдөр хуралдах гэж байгааг хэллээ. Тиймээс Дээд шүүхийн шийдвэр гартал өлсгөлөнгөө түр азнахыг хүсэв.

Дээд шүүх Т.Чимгээгийн гэм буруутай эсэхийн тухайд биш харин түүнийг эрүүдэн шүүж, гүйцэтгэх ажиллагаа явуулсантай холбоотой олон нийтэд ил болсон буюу шинээр нотлох баримт үүссэнтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргах  юм байна. 

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулж “Ял эдэлж байгаа ч  эмэгтэй хүний өрөөнд эрэгтэй хүнийг оруулах, гүйцэтгэх ажиллагаа явуулах бол эрүүдэн шүүлт мөн. Монгол Улс Эрүүдэн шүүлтийн эсрэг Олон улсын конвенцид нэгдэн орсон улсын нэг.  Тийм учраас Монгол Улсын Засгийн газар ямар ч монгол хүнийг эрүүдэн шүүхийн эсрэг ажиллана. Цаашид Т.Чимгээд тохиолдсон ийм зүйл нэг ч монгол хүнд тохиолдох ёсгүй” хэмээн мэдэгдэв.

Энэ үеэрээ мөн цагдаагийн алба хаагчидтай уулзаж, өлсгөлөн зарлаж буй Т.Хүрэлбатын аюулгүй байдал, эрүүл мэндэд анхаарч, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон юм. 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(192.82.89.157) 2021 оны 03 сарын 28

Нямбаатар өөрөөс шалтгаалах бүхнийг хийж ирсэн.Хэлмэгдлийг явуулсан шүүх,прокурор, тагнуулч Хурц нар элдвээр саад хийж шүүхийн тогтоол гарсан гэдгээр түрий барьж буруугаа булахыг оролдсоор байна.Хэрэг шийдэх ажиллагаанд ЗГ оролцох ямар ч үндэслэлгүй болохоор хуулийн хүрээнд засгийн газар зохих ажлуудыг хийсээр байна.

1  |  0
Иргэн(192.82.89.157) 2021 оны 03 сарын 28

Энэ асуудлын талаар Засгийн Газар зохих арга хэмжээг авсаар ирсэн.Гагцхүү бусармаг шүүх,прокурорын байгууллага саад хийсээр байна.Шүүхийн хэрэг шийдэх ажиллагаанд ЗГ оролцох эрхгүй болохоор чиг үүргийнхээ хүрээнд зохих \n .ёсоор ажиллаж байгаа юм. НямбаатАр өөрөөс шалтгаалах ажлаа хийж байгаа болохоор буруутгах аргагүй.

1  |  0
zochon(223.104.15.206) 2021 оны 03 сарын 27

hudlaa yal ogson ym shug

0  |  0
ard(223.104.15.206) 2021 оны 03 сарын 27

ene asuidlig sain shuuh heregtei unen hudlig togtoohni zow

0  |  0
Matilda(154.66.132.133) 2021 оны 03 сарын 27

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59

0  |  0
Баавар(124.158.82.128) 2021 оны 03 сарын 28

баттулгаа чи сүүлчийн дуугаа сөөнгөтүүлэн дуулж байна даа яагаад Дээд шүүхийн хамгийн болохгүй 5 шүүгчийг солихгүй одоо хүргэв. Гэхдээ Хосбаяр дээд шүүхдээ үлдэж ажиллах сонирхолдоо автаад эрүүдэн шүүгчдийг буруутгах нь үайлшгүй Ингээд тулга минь чи мөсөн дээр суугаад гүлдэж байгаа юм шүүдээ.Зүй нь чи тэднийг өөрчилж замаа засах байсан юм

2  |  0
Баавар(124.158.82.128) 2021 оны 03 сарын 26

баттулгаа чи сүүлчийн дуугаа сөөнгөтүүлэн дуулж байна даа яагаад Дээд шүүхийн хамгийн болохгүй 5 шүүгчийг солихгүй одоо хүргэв. Гэхдээ Хосбаяр дээд шүүхдээ үлдэж ажиллах сонирхолдоо автаад эрүүдэн шүүгчдийг буруутгах нь үайлшгүй Ингээд тулга минь чи мөсөн дээр суугаад гүлдэж байгаа юм шүүдээ.Зүй нь чи тэднийг өөрчилж замаа засах байсан юм

0  |  0
үнэн(103.212.118.202) 2021 оны 03 сарын 28

Зоригийн аллагыг зохион байгуулж, удирдаж аллага үйлдсэн нь олонтаа батлагдаж ял авсан аймшигтай алуурчин Чимгээ хүртэл эрх чөлөөний төлөө тэмцэгч болчихдог ийм бузар цаг үе Монголд ирдэг байжээ хөөрхий

0  |  3
Х(64.119.21.70) 2021 оны 03 сарын 26

Зөвхөн эрүүдэн шүүсэн эсэхийг тогтоох юм байлгүй. Мөн шинээр нөхцөл байдал илэрлээ гэж үзвэл хэрэг задрах байх. Тагнуулаас хэргийг нууцаас гаргахыг зөвшөөрвөл нийтэд хэргийг ил болгоно гэсэн үг. Шинээр нөхцөл өайдал илрэх эсэх нь тэр үед тодорхой болно. Эсвэл үнэхээр гэм буруутай бол хүмүүс нь ялаа эдлээд, хэрэг эуэслэн шийдвэрлэсэн гэж үзээд хаана биз.

0  |  0
Иргэн(66.181.180.179) 2021 оны 03 сарын 27

Очиж очиж хосбаяр шүүнэ гэхээр л итгэл алга. Хонгилын гэдэг энэ шүүгч дэвшээд байгааг ойлгохгүй юм

2  |  0
zk(66.181.164.214) 2021 оны 03 сарын 26

битний хуц гөлөн минь,

0  |  0
Зочин(202.179.2.6) 2021 оны 03 сарын 27

Хосбаяр шүүгч зөв зүйтэй шийдвэр гаргахгүй

2  |  0
Зочин(66.181.161.11) 2021 оны 03 сарын 26

Дээд шүүх хэргиыг авч үзнэ гэдэг чинь маш ноцтой асуудал шинээр бий болоход яригдар байх.Тэртэрүүдэн шүүлт бол тийм зүйлийн эх болж чадахгүй.

0  |  0
Зочин(103.229.120.227) 2021 оны 03 сарын 27

Хосбаярт итгэж болохгуй Тэр Элбэгдоржийн хонгилын шуугч Энхбаярыг хэлмэгдуулэхэд яаж хичээн зутгэлээ

2  |  0
Top