БНХАУ хоёр хотыг холбосон гүүрийн тулгуур багана баригдаж дууслаа

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 26

Хүбэй мужийн Хуан Мэй хот болон Жянсү мужийн Жюжя хот нь Хөх мөрнөөр зааглагдаг. Энэ сарын 25 -нд энэ хоёр хотыг холбосон гүүрийн гол тулгуур багана баригдаж дууслаа. Энэхүү баганатай холбогдсон олон тооны дүүжин төмөр тросс бүхий тус гүүрэн дээгүүр 350, 200 км цагийн хурдтай тус бүр хоёр, нийт дөрвөн шугамтай төмөр зам тавигдах ажээ. Гүүрийн нуруу нь 672 метр, нийт урт нь 1320 метр аж. Гүүр ашиглалтад орсоноор Анчин, Наньчанг, Гуанжөү болон Шэнжэнь хурдны төмөр замаар холбогдох юм. Тус төсөл нь Хятад улсын төмөр замыг "Хөндлөн найм, гулд найм" чиглэлд хөгжүүлэх төслийн чухал нэгэн хэсэг ажээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Том(202.179.27.171) 2021 оны 03 сарын 27

Хятадын Мега төслүүдийн дэргэд манай сумын эмнэлэг барих шиг жижигхэн төсөл байна.

0  |  0
иргэн(202.9.46.243) 2021 оны 03 сарын 26

ӨӨРСДӨӨ ХИЙЖ БҮТЭЭЖ БАЙГАА ЮМ БАЙХГУЙ , ГАДНЫ Л ЮМ БИЧИЖ МЭДЭЭНИЙХЭЭ НҮҮРИЙГ ДҮҮРГЭХ ЮМ ДАА

1  |  1
Top