М.УРАНЦЭЦЭГ ХОЁР ГРАНД СЛАМ ТЭМЦЭЭНД ДАРААЛАН ТҮРҮҮЛЛЭЭ
Гүржийн нийслэл Тбилис хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны Дэлхийн цуврал тэмцээн Гранд Слам буюу "Их дуулга" ангиллаар анх удаагаа зохион байгуулагдаж байна.
80 орны эрэгтэй 253, эмэгтэй 211 нийт 464 жүдоч оролцож буй тус тэмцээний эхний өдөр манай улсаас Монгол Улсын Гавьяат тамирчин, ДАШТ-ий иж бүрэн медальт Мөнхбатын Уранцэцэг алтан медаль хүртсэнээр дараалан хоёр тэмцээнд түрүүлж, чансаагаа 1000 оноогоор нэмж, Японы Фүна Тонаки гүйцэж гуравдугаар байр руу дэвшихээр боллоо.
М.Уранцэцэг энэ удаад жингээ тэргүүлэн барилдаж, эхний тойрогтоо гоц мөргөөд, 2015 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт Италийн София Петиттог 1:30 минутад цэвэр ялж, шилдэг наймд шалгарчээ.
Улмаар А хэсгийн аваргын төлөө Европын АШТ-ий хүрэл медальт Румыны Моника Унгуреануг 2:58 минутад өчих мэхээр ялсан бол хагас шигшээд дэлхийн шилдгүүд урилгаар оролцдог Дэлхийн Мастерсуудын тэмцээний хүрэл медальт Словений Маруса Стангарыг 2:50 минутад цэвэр ялсан.
Харин аваргын төлөө Европын нээлттэй тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт Франческа Миланиг даралтад оруулж, давхар боох мэх хийж цэвэр яллаа.
Ингэснээр тэрбээр сүүлийн хоёр “Их дуулга”-д түрүүлж, олимп болон дэлхийн чансаагаараа Косовогийн Дистрия Красники, Украйны Дария Белодид нарын ард бичигдэх боломжтой боллоо.
Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд “Мастерс”-ийн аварга ОУХМ Ганболдын Хэрлэн хүрэл медаль хүртлээ.
Г.Хэрлэн тэмцээний чансааны хоёрдугаарт эрэмблэгдэж, С хэсгийг тэргүүлэн эхний тойрогтоо гоц мөргөсөн. Улмаар хоёрын даваандаа Их Британы Майкл Фрайер, гуравдугаар тойрогт Гүржийн Бека Цифианиг тус бүр торгуулиар ялжээ.
Харин хэсгийн аваргын төлөө ДАШТ-ий гурван мөнгө медальтай ОХУ-ын Михайл Пульяевыг нэмэлт цагт вазаригаар ялсан ч хагас шигшээд Узбекистаны Сардор Нурилаевт торгуулиар ялагдлаа. Гэвч манай бөх хүрэл медалийн төлөө Европын наадмын хүрэл медальт Гүржийн Баграти Ниниашвилиг “иппон” буулгасан байна.
Ингэснээр Г.Хэрлэн чансаагаа 500 оноогоор ахиулснаар дэлхийн чансааны дөрөвдүгээр байр руу дэвших боломжтой боллоо.
Сэтгэгдэл ( 9 )
Сайн л байна. Гэхдээ энэ жингийн эхний3 шилдэг Косова, Укриан, Японы мундгууд оролцоогүй болохоор мундаг гэж магтах эрт юм. Дээрхи мундгуудыг ялж байж олимпод медаль атгах боломжтой . Ойрын 2 цуврал тэмцээнд Уранцэцэгийн чадварыг сорих хэмжээий бөхчүүд оролцсонгүй
Урнаа минь энэ Олимп сүүлчийн боломж гэдгийг ухаарч бэлтгэлээ сайн хийгээрэй, зоригтой, нягт, даацтай, мэдрэмжтэй сайхан үзэж аварга болоорой....
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59
Украйны охиныг ялахын тулд түүнээс хоёр дахин их бэлтгэл хийх хэрэгтэй, Жишээ нь Даря өдөрт 15км гүйдэг турникенд доод тал нь гурваас дөрвөн удаагийн давтамжтайгаар 30-40-н удаа зогсолтгүй суниадаг тэгэхээр энэ хийдэг дасгалыг нь хоёроор үржүүлээд хийгээд бай. тэгвэл бурхан хөдөлмөрийг чинь олимпийн алтан медалиар шагнах болно.
Украйн охиныг ялахын тулд түүнээс хоёр дахин их хөдөлмөрлөх хэрэгтэй тэгээгүй цагт олимпийн аварга болно гэж мөрөөдөөд хэрэггүй, Даря бол маш шөрмөстэй учраас гол нурууны чадал ихтэй тиймч учраас өрсөлдөгчдөө хялбархан буулгаж чаддаг.Даря Володит энэ их алдар нэр хүндийг зөвхөн хөдөлмөрийнхөө хүчээо бий болгосон, Даря өдөрт 15км кроссонд гүйдэг тухникенд зогсолтгүй 40 суниадаг,дээрээс нь газар сунаж унаталаа тэсвэр тэвчээрийн бэлтгэл хийдэг,,ТЭГЭХЭЭР Уранцэцэг маагь энэ рхиныг дийлэхийн тулд түйний хийдэг дасгалыг хоёроор үржүүлсэн бэлтгэл хийж байж олимпийн аварга болно өөр гарц харагдахгүй
OLIMIIN AVARGA BOLOOGUI BSAN CH YADGIIN.TAMIRCHINII HUDULMURIIG TUULJ UZEEGUI HUN MUUTANGUUD ELDVEER HELEH N DEMIIRELSHDEE. ASAR IH HUDULMURIIN UR DUN N OLIMIIN TEMTCEEN BOLOVCH OLIMPIIN UED TER TAMIRCHNII BIO RITM UNAH N BAIGALIIN L JAMSHDEE. .HUN BTUGAI DELHII UURUU BIORITMTEI .URANCHIMEG BOL SUMYATAI IJILHEN L AUGUU JUDOCHID. MARGAAD HEREGGUI BIZDEE ..HI HI\n
Украйн охиыг л өчих мэхээр гарыг нь дэвжээ цохиулах баяр т мөч ирээсэй
Уранцэцэг олон улсын тэмцээнд Косовогийн Дистрия, Украйны Белодед нарыг ялж чадахгүй бол цаашид тэмцээнд оролцоод хэрэггүй болих хэрэгтэй.
Яг ингэж энэ байнга болж байдаг жижүүрийн тэмцээнд нэг их мундаг амьтан дараалж түрүүлээд л Олимпт давхиж очоод нусаа хацартаа наалгуулаад ялагдаж медалтчгүй юучгүй хоцордог хоёр ч удаагийн турэлага бий шүү УРАНЦЭЦЭГЭЭ. Жингийх нь мундагууд Олимпт л очино шүү дээ