Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн олон нийтийн санал асуулгыг Одонгийн Цогтгэрэл тэргүүлжээ

Админ | Zindaa.mn
2021 оны 03 сарын 27

"Ардчилсан намын даргын сонгууль-2021" сонгуульд нэр дэвшигч 9 эрхэмийн олон нийтийн дундах үнэлэмжийг тодорхойлох, чансааг тогтоох зорилгоор иргэд, Ардчилсан намын гишүүдийн дунд санал асуулгыг 14 хоногийн турш явууллаа. www.sungaa.mn сайтаар явуулсан санал асуулга анх О.Амартүвшин, О.Цогтгэрэл, С.Эрдэнэболд, Д.Пүрэвдаваа гэх 4 нэр дэвшигчийн дунд явагдаж байсан бол иргэдийн дунд НЭГДЭХ ЁСТОЙ, НЭГДЭЖ СОНГУУЛИА ХИЙГЭЭЧ гэдэг хүсэлт, хандлага их байгааг хүлээн авч нийт 9 нэр дэвшигчээ хамруулан явуулсанаар өнөөдөр эцсийн дүн гарлаа. 15.644  оноо буюу 21%-аар ОДОНГИЙН ЦОГТГЭРЭЛ уг санал асуулгад ТЭРГҮҮЛСЭН байна. Тодруулбал: нэр дэвшигч О.ЦОГТГЭРЭЛ Архангай, Дорноговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Увс, Хэнтий аймгууд Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдэд, нэр дэвшигч О.АМАРТҮВШИН Баянөлгий, Баянхонгор, Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд аймгуудад болон Чингэлтэй дүүрэгт, Ц.ОЮУНГЭРЭЛ Хөвсгөл, Багануур, Багахангай, Налайх, Хан-уул дүүргүүдэд, нэр дэвшигч С.ЭРДЭНЭБОЛД  Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Сүхбаатар,Төв, Дундговь мөн Сүхбаатар дүүрэгт, нэр дэвшигч Ц.УРТНАСАН Өмнөговь, Д.ПҮРЭВДАВАА Баянзүрх дүүрэгт тус тус ялалт байгуулжээ. Саналыг тоолохдоо АН-н Дотоод Сонгуулийн Хорооноос гаргасан журмын дагуу дүгнэсэн бөгөөд таны өгсөн санал оноо болон орж онооны системээр санал тоологдсон юм байна. Ардчилсан намын уналт, талцал хуваагдал, гишүүд дэмжигчдийн итгэл алдарсан хүнд үед зориг гарган өрсөлдсөн 9 нэр дэвшигчиддээ амжилт хүсэж Ардчилсан үзэл санааг түүчээлэх их үйл хэрэгт нь амжилт хүсье. Мөн санал асуулгад саналаа өгч, сэтгэл гаргасан Ардчилсан намын мянга мянган гишүүддээ сайн сайхныг билэгдэн ерөөе.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
базар(202.126.88.128) 2021 оны 03 сарын 31

эрдэнэболд нь арай өөр юм ярьж эхлүүлэх байсан даа уг нь. мөнгөний сүүдэр их юмаа

0  |  0
Зочин(103.57.94.179) 2021 оны 03 сарын 28

увсынханы тоглоомонд ардчилсан нам сөнөчихлөө дөө

0  |  0
Ов(103.212.118.97) 2021 оны 03 сарын 27

АН СӨНӨСӨӨН

1  |  0
Top