Сайд асан М.Сономпилд Ерөнхийлөгч уучлал үзүүлжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 29


Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, гуравдугаар сарын 8-ны Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ял эдэлж байсан нярай болон олон хүүхэдтэй анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн 21 ээжид, мөн гуравдугаар сарын 22-ны Наурызын баярыг тохиолдуулан зурагт, зуух, гар утас хулгайлсан гэх мэт анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн казах иргэдэд уучлал үзүүлсэн. Энэ уучлалд 31 иргэн багтсан билээ. 

Тэгвэл уучлал үзүүлсэн 31 иргэний дунд Эрчим хүчний сайд асан М.Сономпил, УИХ-ын гишүүн асан Г.Солтан нар багтсан байна. 

М.Сономпил нь Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа Дархан дулааны цахилгаан станцад хаягдал үнсний сав шинээр барих сонгон шалгаруулалтад "Хотгол зам" компанийг шалгаруулах үүрэг өгч, иргэн Х-ээс 266 сая төгрөгийн авлига авсан хэмээн буруутгагдаж, шүүхээс дөрвөн жилийн ял сонссон. Түүнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан уучлал үзүүлжээ. 

Харин УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг улс төрд нөлөө бүхий эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгох гэмт хэрэгт хатгагчаар оролцон тул нийтийн албанд томилогдох эрхийг нь 5 жилийн хугацаагаар хасаж 3 жилийн хорих ял оногдуулсан билээ. Гэвч түүнд Наурызын баярыг тохиолдуулан уучлал үзүүлсэн аж. 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
к(150.129.142.46) 2021 оны 03 сарын 30

Авилга, албан тушаалын гэмт хэрэгт шийтгэгдсэн ард түмнээс хулгай хийсэн хулгайч нарт өршөөл, уучлал байх ёсгүй баймаар юм. Цаана нь ямар нэгэн но байна даа.

0  |  0
ккк(103.57.93.92) 2021 оны 03 сарын 29

Энэ бүсгүйг ерөнхийлөргч их өрөвдөж

0  |  0
Зочин(64.119.22.79) 2021 оны 03 сарын 29

Хүн чанар хөлиин чигчии шиг л а л арууд

1  |  0
loi(202.126.89.162) 2021 оны 03 сарын 29

eleg eleg eooo

1  |  0
Ашиг сонирхол оо гэж(103.206.195.202) 2021 оны 03 сарын 29

Ашиг сонирхол оо гэж ай мөн ярвигтай эд юм даа. Нийлж тохирохоороо сулладаг харин зөрчилдөж, сөргөлдөхөөрөө хорьж цагддаг тогтолцоог дан ганц хуулийн бичвэр мехнизмаар мянга түмэнтэй сахилга, ёс зүй, шударга ёс гэж яриад шийдэхгүйг олж хардаггүй л эд юм байх даа хөөрхий...

1  |  0
ZOCHIN(180.23.14.100) 2021 оны 03 сарын 29

SOSNOMPIL CHINI EMEGTEI BILUU?\n

0  |  0
Иргэн(202.126.89.61) 2021 оны 03 сарын 29

Ахынхаа нэрээр улс төрд орж ирж томоохон албан тушаал хашаанд дарсны ард түмнээс жаахан ч гэсэн ичих булчирхайтай баймаар юм.яасан идэж ууж нэр хүндээ бодолгүй хүн юм болоо.дарханы ард түмэн юугаар гийгүүлэвээ?нэр хураахаар яс хугар гэж идэж уугаад ялаа дутуу эдэлж улсад учруулсан хохирлоо төлсөн үү?ахиж улс төрд бүү оруул.ганцаараа идсэн гахай татгалзахгүй.олуулаа идсэн хулгана турж үхдэггүй

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 03 сарын 29

Darkhanchyydiin ardchilalaiig syitegsen hydalj hylgaich daaDarkhanii bykh sain gesen obektyydiig manan ba mapyydad ugsun gar daa..

0  |  0
Нэр(202.126.89.142) 2021 оны 03 сарын 29

Сонгуулийн санхүүжилтээр бартер хийсэн байж болох уу? Магадгүй шүү.

1  |  0
Zochin(202.126.89.99) 2021 оны 03 сарын 30

Gem buruuga huletsen hohirolo baragdultsan humus zuv sh de, ter biti hel n ordond orod suuj bolj l bn dag

2  |  0
Иргэн(66.181.180.179) 2021 оны 03 сарын 29

ерөнхийлөгч гэж дээ хорчингуудаа өршөөдөг хаа газрын

2  |  0
аэ(202.179.24.33) 2021 оны 03 сарын 29

зөвөө. Эгэл ард түмэндээ ч ийм энэрэнгүй хандаарай

1  |  3
Top