Цахим гүйлтэд оролцогчид дэлхийг 11.6 удаа тойрох зайг тууллаа

2021 оны 03 сарын 29
Монголын цахим гүйлтэд оролцогчид дэлхийг 11.6 удаа тойрох зайг тууллаа. Хоёр долоо хоногийн турш үргэлжилсэн цахим гүйлтэд нийт 25.895 иргэн оролцож 466.839 км зам туулжээ. Энэ нь дэлхийг 11.6 удаа тойрох мөн дэлхийгээс сар луу ирж, очих зай юм.
 
Говь-Алтай аймаг 2021.03.28-ны өдрийн 00:00 цагийн байдлаар 86645км зам туулж хамгийн олон км туулсан аймаг, дүүргийн группийг хошуучиллаа. Мөн дангаараа нэг өдөрт 25491км зам туулж цахим гүйлтийн аяны рекордыг шинэчилсэн юм.
 
Түүнчлэн Говь-Алтай аймаг нь нийт 3825 иргэнээ цахим гүйлтэд хамруулж, хамгийн олон оролцогчтой аймгаар шалгарлаа.
 
Нийслэлээс Сонгинохайрхан дүүрэг 47849км зам туулсан амжилтаараа тэргүүллээ хадгалж чадлаа. Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүргүүдийн туулсан зам тун ойролцоо байж, ширүүн өрсөлдөөн үзүүлж чадсан.
 
Улс орон даяар анх удаа зохион байгуулагдсан "Эрүүл мэндийн цахим гүйлт-2021" үйл ажиллагаанд ородцогчдын тоо 26000 болон өргөжлөө. Бүс бүсээр нэгтгэсэн дүнг удахгүй зарлана.
 
 
Хуваалцах:

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
h(124.158.64.24) 2021 оны 03 сарын 29

huvi nemree oruulsan

0  |  0
Top