Нарнаас Том А ПОДКАСТ | BESTSELLER BOOK | МӨРӨӨДЛИЙГ БИЕЛҮҮЛДЭГ ЗАА!н

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 29

#НАРНААС ТОМ А PODCAST

Зохиолч Мизүно Кейя “МӨРӨӨДЛИЙГ БИЕЛҮҮЛДЭГ ЗАА!н”
 


"Нарнаас Том А подкаст"-ын 62 дахь дугаар зохиолч Мизүно Кейяын 2007 онд худалдаанд гаргасан бүтээл болох “An elephant thay fullfills a dream” буюу “Мөрөөдлийг биелүүлдэг заан” хэмээх номыг танилцуулж байна.

Хүн бүр хүсэл мөрөөдөлдөө хүрч, санасандаа хүртэл сайхан амьдрахыг хүсдэг атлаа “Яагаад цөөн хэд нь үүнийгээ биелүүлж бусад нь мөрөөдсөн хэвээрээ хорвоог туулдаг юм” гэж та бодож байсан уу?

Мэдээж “Тийм” гэж хариулах биз ээ. Дэлхий даяар хэдэн саяараа хэвлэгдэн гарч буй хэрхэн амжилтад хүрэх, амьдралаа өөрчлөх тухай хувь хүний хөгжлийн ном, бүтээлүүд дундаас “Мөрөөдлийг биелүүлдэг заан” худалдаанд гарсан цагаасаа хойш Amazon худалдааны сайтын бестселлэр болж, уншигчдынхаа сэтгэгдлийг улам нэмсээр байгаа шалтгаан юу болохыг энэ удаагийн дугаараар сонсогч тантай хуваалцах болно.
 

Та “Мөрөөдлийг биелүүлдэг заан” номын тухай өгүүлэх подкастаас

Амжилтад хүрэх нууц арга, товч зам хайж байгаа бол хариултыг нь шууд олоход хэцүү... Харин Ганеша зааны өдөр бүр өгөх даалгаврын тусламжтайгаар та мөрөөдөлдөө хүрэх урт замын турш ашиглахуйц дадал зуршил, эерэг талуудаа өөрийн гараар бүтээх боломжийг олж авах болно. 
 

Хэрвээ та
 

  • Ажлын 8 цагаа арай ядан өнгөрүүлж, ганц ч ахиц дэвшилгүй ижил өдрүүдийг туулж яваа бол...
     
  • Амьдралыг харах өнцөг тань нэгэн хэвийн болсон бол...
     
  • Энэ л хэвээрээ үүрд амьдрах мэтээр хайрцаглагдсан мэдрэмж төрж байгаа бол...
     
  • Өөрийгөө өөрчлөх гэтэл юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол...

Өмнө нь хэнээс ч сонсож байгаагүй Ганешагын хөгжилтэй, сонирхолтой, байж боломгүй зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй. Амжилт

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top