МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл хуралдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 30

Монголын үндэсний олимпийн хороо (МҮОХ)-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал өчигдөр (2021.03.30) танхим болон цахимаар зохион байгуулагдаж, энэ сарын 31-нд болох Бүх гишүүдийн хурлаар хэлэлцэх асуудлаа тодорхой болголоо.

МҮОХ нь нийт 75 спорт холбооны 179 гишүүнийг эгнээндээ багтаадаг билээ. Мөн энэ хурлаар МҮОХ-ны 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх бөгөөд шинээр хийх ажлын төлөвлөгөө төсвийг батлах юм.

Энэ өдөр МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв батлах тухай танилцуулгыг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Харин МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн мэдээллийг тус зөвлөлийн дарга Ж.Баянцагаан танилцуулсан байна. Мөн энэ үеэр зарим гишүүдийн гишүүнчлэлийг дуусгавар болгож, шинээр гишүүд сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Түүнчлэн МҮОХ-ны дүрмийн ажлын хэсгийн явцын талаар дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар танилцуулав.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top