Гадаад харилцааны яам Мьянмарын асуудлаар МЭДЭГДЭЛ гаргалаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 30

Гадаад харилцааны яамны Хэвлэлийн төлөөлөгч дараах мэдэгдлийг гаргасан байна. /2021.03.30/

Мэдэгдэлд:

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс дахь нөхцөл байдал хурцдаж, энгийн ард иргэд амиа алдсанд харамсч байна.

Мьянмар дахь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийн хөгжлийн төлөөх үйл явцыг бид тууштай дэмжиж ирсэн билээ.

Холбогдох талууд эв зүйгээр асуудлыг шийдвэрлэж, ардчилал, энх тайван, тогтвортой байдал сэргэж, мьянмарын ард иргэд хэвийн амьдралдаа аль болох богино хугацаанд эргэн орно гэдэгт найдаж байна гэжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бүдээ(202.70.34.70) 2021 оны 03 сарын 30

zuv bicheecheee ..... redaktor hiideg hvn bdaggyi um yy ,, olon niited tawij bgaa medeelelee zuv bichih heregtei shde !!!!!!!!!!!\n

0  |  0
Top