LIVE I Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбатын биеийн байдал мууджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 30

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял сонссон Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат энэ сарын 25-ны өдрөөс эхлэн хугацаагүй өлсгөлөн зарласан.

Зургаа дахь өдрөө өлсгөлөнгөө үргэлжлүүлж буй түүний биеийн байдал муудаж, Түргэний эмч нар талбайн ойролцоо ирээд байна. Болж буй үйл явдлыг шууд дамжуулан хүргэж байна. 
 

 

Т.Хүрэлбат энэ сарын 25-нд “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний дэргэд мэдэгдэл хийн, дүүг нь суллах хүртэл өлсгөлөнгөө үргэлжлүүлж, тэмцэнэ гэж мэдэгдээд байгаа юм. 

Түүнийг өлсгөлөн зарлаж эхэлснээс хойш УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд нар очиж уулзан, тэмцлийн хурц хэлбэрийг сонгохгүй байхыг зөвлөсөн байдаг. 


С.Зоригийн хэргийг нууцаас гаргах асуудлаар Ерөнхий сайдад хандлаа
 

Өчигдөр (2020.03.29) нэр бүхий 13 өмгөөлөгчөөс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Арга хэмжээ авах тухай” албан бичиг хүргүүлж, С.Зоригийн хэрэгт холбогдох нууц мэдээллийг ил болгох асуудлыг судлан үзэж, шийдвэрлэхийг хүссэн. 

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын 9 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байгаа нэр бүхий 13 өмгөөлөгчөөс эрүүгийн хэргүүдийн материалыг ил болгох талаар тодорхой арга хэмжээ авахыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүссэн юм.


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ХАНДСАН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХҮСЭЛТЭД

“Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх дээрх хэрэг болон шүүх хянан шийдвэрлэж, хуулийн хүчин төгөлдөр болсон С.Зоригийн амь насыг хөнөөсөн 830142 дугаартай хэргийн материалууд нь “маш нууц” зэрэглэлтэй боловч Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Төрийн нууц мэдээллийг ил болгох тухай” тогтоолоор холбогдох эрүүгийн хэргээс зарим дүрс бичлэгийг төрийн нууцаас гаргаж ил болгосон.

Мөн С.Зоригийн амь насыг хохироосон гэх Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргээс 61, 62-482 дугаар хуудас, 13 дэвтэр, 7 гар бичвэр, зэргийг Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 94, 95 дугаар тогтоолоор хэргийн нууцаас гаргаж ил болгосон гэх боловч тэдгээр баримттай танилцах боломжгүй хэвээр байна. Энэ хэргийн тодорхой хэсэг нь төрийн нууцаас гарсан тул бид 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр холбогдох Эрүүгийн хэргүүдийг төрийн нууцаас гаргаж ил болгуулах тухай хүсэлтийг хүргүүлж байсан боловч одоо болтол хариу аваагүй байгаа болно.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч биш нэр бүхий улс төрчид хэрхэн олж мэдсэн нь тодорхойгүй ч хэргийн болон шүүх хуралдааны явцад дурдагдсан зарим мэдээллийн өөрсдөд ашигтай байж болохоор хэсгүүдийг олон нийтэд удаа дараа задруулсаар байна. Үүнд төрийн маш нууц зэрэглэлтэй мэдээлийг хууль бусаар задруулсны дараа Засгийн газрын тогтоолоор ил болгож, нөхөн залруулсан хоёр удаагийн асуудал хамаарч байгаа болно. Цаашид ч улс төрийн хувьд ашигтай гэж үзсэн тохиолдолд төрийн нууцыг задруулсаар байхыг үгүйсгэхгүй юм. Өмгөөлөгч нарын хувьд хууль тогтоомжийн хүрээнд хэргийн талаар мэдээлэх боломжгүй нөхцөл байдлыг далимдуулан нэр бүхий улс төрчид өөрсдийн улс төрийн нэр нөлөө, боломжийг ашиглан бодит байдлыг гуйвуулсан мэдээллийг түгээж, олон нийтийг төөрөгдүүлж байна. Төрийн болон албаны нууцын тухай хуульд нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас нууцад хамааруулсан мэдээллийг цаашид нууцлах шаардлагагүй болсон, нууцлах хугацаа дуусгавар болсон тохиолдолд мэдээллийг ил болгохоор зохицуулсан. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн тул түүнтэй холбоотой мэдээллийг нууцлах шаардлагатай байсан нөхцөл байдал өөрчлөгдсөн, нууцлах хугацаа дуусгавар болсон” гэжээ.

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт “Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг энэ зүйлийн 19.1.2-т заасан үндэслэлээр нууцлах хугацаа дуусахаас өмнө ил болгох эсэхийг тагнуулын байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ” гэж зохицуулсан тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир дээрх хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжилж, хувийг өмгөөлөгч Б.Мэргэн нарт хүргүүлжээ. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.181.143) 2021 оны 03 сарын 31

Шүүх гээч нь Чимгээ, Содномдаржаа нарын өмгөөлөгчдийн үгийг сонсохгүй, хүлээж авахгүй атлаа Хурц тэргүүтэй алуурчин, луйварчингуудын өмгөөлөгчдийг болохоор хүсэлтийг нь хүлээж аваад байгаа юм уу? Тэгвэл дээд нь ч бай доод нь ч бай шүүх гээчийy байгууллагыг хуугаар нь цэвэрлэх хэрэгтэй юм биш үү!

0  |  0
Мулгууд(64.119.24.102) 2021 оны 03 сарын 30

13 эргүү өмгөөлөгчид мэдэхгүй бол юуг өмгөөлсөн болж таарч байна. Улс төрийн зорилго гэх шиг та нарын өмгөөлсөн хулгайчдын хийж буй ажил шүү дээ. Битгий мэдэн будил. Хэрвээ сармагчны ой ухаан ядахдаа байсан бол энгийн иргэдийг ингэж тамлан зовоохгүй байсан. Юу хийсэн тэрийгээ авах болно доо. өлсгөлөн зарласан хүн мулгуу байдаг уу Энэ нөхөр ямар ч ойлголтгүй мөртөө коммент бичих санаатай. Чи өөрөө болж таарч байна аа

0  |  0
Зочин(66.181.188.163) 2021 оны 03 сарын 30

Хонгилын эзэн Элбэгдорж дээд шүүхийг базаж байгаа шүү дээ. Түүнийг алчихвал Чимгээ суллагдаж, Монэголын ард түмний нуруу тэнийнэ.

0  |  0
Мулгуу(66.181.184.220) 2021 оны 03 сарын 30

Өлсгөлөн зарлахыг хуулиар хориглох хэрэгтэй. Мулгуу хүмүүс айлгах нь хэтэрлээ

1  |  0
Шоучдын золиос(192.82.75.69) 2021 оны 03 сарын 30

Одоо яалтай нь билээ дээ, Битгий өлс өө ”Ямаан дээрээ тэмээ гарзаж болохгүй улс төрчдийн бохир аргад хууртах хэрэггүй ээ нэг нь л ганц биеээ л яадаг аа үзэг үнэн үү?худлаа хилс үү гэдгийг нь нэг юм тогтоох байлгүй дээ гэж хичнээн анхааруулсан даа 8Хэдэн жилийн өмнө 3 шатны шүүхээр эцэслэн шийдсэн хэргийг Оюун-Эрдэнэ улс төрийн зорилгоор босгож шоудаж байна, Хүрэлбат ингэж байгаад үхвэл Эюун-Эрдэнэ,Нямбаатар нар амилуулж өгөхгүй нь үнэн.

1  |  0
иргэн(103.212.117.185) 2021 оны 03 сарын 30

Эрүүдэн тамлаж байж бүрдүүлсэн баримтаа нууцаас гаргаж ил болгон эд нарыг алуурчин болгохоор санаа сэдэж дээ. Эрүүдэн шүүж байгаа баримтыг ИЛ болговол зохистой баймаар.

1  |  0
зочин(202.9.40.88) 2021 оны 03 сарын 30

БАЛИАР ЯРГАЧИН ХУРЦ, ЗАХИАЛАГЧ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЭЛБЭГДОРЖ НАРЫН БУЗАР ЭТГЭЭДҮҮД ЯЛАА ҮҮРЧ ТЭР ЗОВСОН ИРГЭДИЙГ СУЛЛАХ БОЛСОН ЮМ БИШҮҮ?

3  |  0
Top