Энэ сарын 28-нд, Гүйжөү мужийн Пинтань шяньд байрлах “Тэнгэрийн нүд” буюу FAST дурангийн уламжлалт цэвэрлэгээ арчилгааг хийж, хэвийн үйл ажиллагааных нь аюулгүй байдлыг шалгажээ.
Хятадын Шинжлэх ухааны академи болон Одон орон судлалын төвийн их бүтээн байгуулалтын үр дүнд бий болсон “Тэнгэрийн нүд” буюу FAST дуран 2016 оны 9-р сарын 25 -ны өдөр ашиглалтад оржээ. Тус дурангийн диаметр нь 500 метр бөгөөд бөмбөлгөн хэлбэртэй. Сансар огторгуйгаас ирж буй гэрэл, цахилгаан долгионыг хүлээн авч, мэргэжлийн түвшинд судалгаа шинжилгээ хийх зориулалт бүхий хэмжих багаж юм. 2020 оны 1 сарын 11-нд уг дуранг гадаадынханд нээлтэй болгох талаар мэдээлж байсан. “Тэнгэрийн нүд” нь 4450 хэсэг ойлтын хавтан болон дурангийн нүд гэсэн хоёр хэсгээс бүтжээ. Дурангийн нүд нь сансар орчлонгоос долгион хүлээн авах хамгийн гол төхөөрөмж нь юм байна.
Сэтгэгдэл ( 1 )
Тэнгэрийн нүдийн манай Тэнгэрийн шороо хийсэж очиж хуруугаа дүрээд бүрлзүүлсэн байлгүй. Жил бүр нухаж дээ