Д.Анхцэцэг: “Цалин нь буусан ээж”-ийг зурахдаа ээжийгээ бодож байсан

Админ | Zindaa.mn
2021 оны 03 сарын 31

Сошиалд олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн “Цалин нь буусан ээж” бүтээлийг залуу зураач Д.Анхцэцэг зуржээ.

Д.Анхцэцэг ТВ8 телевизийн "Толь" мэдээллийн хөтөлбөрт өгсөн ярилцлагадаа "Тус бүтээлээ ээжийгээ бодож зурсан. Тиймээс бусдад зарж борлуулж, орлого олох зорилгогүй байсан" хэмээн ярьжээ. 

Хэдий өөрөө ийм бодолтой байсан ч "Цалин нь буусан ээж" бүтээлийг хүмүүст гүнзгий сэтгэгдэл төрүүлж, тэдний нэг болох тамирчин Анар худалдаж авах саналыг тавьжээ. Улмаар бүсгүй бүтээлийг нь үнэлж хүлээн авсан уран зураг сонирхогч Анарт өөрийн зургаа худалдахыг зөвшөөрсөн байна. 
 


Сурвалжилсан А.Азжаргал, Э.Энхбаяр


Залуу уран бүтээлч Д.Анхцэцэг Соёл урлагийн их сургуулийн Дүрслэх урлаг, дизайн урлагийн сургуулийг 2018 онд төгсжээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд багагүй уран бүтээл туурвисан ба хамгийн олон хүний сэтгэлд хүрсэн гэж дүгнэгдэж болох бүтээл болох “Цалин нь буусан ээж” зургаа 2020 онд дөрвөн сарын турш зурж байжээ. 

Д.Анхцэцэг эл бүтээлээ зурахдаа эмэгтэйн царайнд чухал ач холбогдол өгсөн гэв. Тодруулбал, инээсэн биш, хүчирхэг дөлгөөн царай гаргасан нь зургийн агуулгыг илтгэх гол хүч болжээ. Харин үсний тунгалаг цэнхэр өнгөөр эхийн сэтгэлийг илтгэсэн бол  хашаагаар эгэл амьдрал, гэрэл ассан гэрээр халуун дулаан байдлыг илтгэхийг зорьжээ. 
 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(64.119.26.53) 2021 оны 04 сарын 01

Ямар хөөрхөн юм вэ. Зургийнхаа нэрийг үнэхээр оновчтой өгчээ.Ээж бурхан.

0  |  0
Энхтөр(66.181.161.85) 2021 оны 03 сарын 31

Нээх хөөрхөн зураг. Нүүр амаа оролцуулан байж зурсан байна. Их хөдөлмөр оржээ амжилт.

0  |  0
Тэнүүн(122.201.24.137) 2021 оны 03 сарын 31

Үнэхээр сайхан бүтээл болжээ. Бага ангийн багшийн цалин бага ч ээжийн цалин буусан үед бүх дэлхий л бидний гарт аж жаргалтай үе байдаг байсан.

3  |  0
Top