Б.Хурц нарт холбогдох нууцын зэрэглэлтэй 40 хавтаст хэргийг хаалттай хэлэлцэх хурал Улсын Дээд шүүхэд өнөөдөр (2021.03.31) товлогдоод байна.
Тодруулбал, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарыг есөн хүний гомдлыг хэлэлцэнэ. Тэдэнд холбогдох хэргийн зарим баримт, мэдээлэл улсын нууцад хамаарах тул шүүх хуралдааныг хаалттай явуулахаар болоод байна.
Шүүх хурал хараахан эхлээгүй байна. Харин С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял сонссон Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат болон "Нэхүүл" хөдөлгөөнийхөн Дээд шүүхийн гадаа ирлээ. Т.Хүрэлбатын хувьд энэ сарын 25-ны өдрөөс эхлэн дүүгээ суллахыг шаардаж, хугацаагүй өлсгөлөн зарлаад байгаа юм.
Сануулахад, Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон байдаг.
Гэвч давж заалдах шатны шүүхээс тэдэнд оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болж, батлан даалтад гаргасан. Харин ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, прокурорын байгууллагаас Улсын Дээд шүүхэд эсэргүүцэл бичсэн билээ. Түүнчлэн шүүгдэгч нарын өмгөөлөгчид Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан юм.
Өнөөдрийн хурлаар Төв аймаг дахь Сум эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн 272 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны аравдугаар сарын 29-ний өдрийн 158 дугаар магадлалтай Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр, О.Бямбажав, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарт холбогдох 40 хавтас маш нууцын хэргийг шүүгдэгч С.Баярын өмгөөлөгч Ц.Баярмаа, шүүгдэгч Ж.Мөнхгалын өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, шүүгдэгч Э.Өлзийбаярын өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, шүүгдэгч Г.Эрдэнэбатын өмгөөлөгч Ж.Батхуяг, шүүгдэгч Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэн, Э.Хашчулуун, шүүгдэгч Ү.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, Т.Туул, шүүгдэгч О.Бямбажав, түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, шүүгдэгч О.Бархасбадь, түүний өмгөөлөгч Н.Буянжаргал нар тус тус хамтран гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хаалттай хянан хэлэлцэнэ.
Сэтгэгдэл ( 9 )
Францаас авч ирээд хэлмэгдүүлсэн Энхбатын ар гэрийнхэн байвал холбоо барина уу,манай хөдөлгөөн Хурцын нэр дээр прокурорт хэрэг үүсгүүлэх өргөдөл гаргахад туслана.Эрс шинэчлэл хөдөлгөөн.\n
hurlee chi shyy
ЭРҮҮДЭН ШҮҮСЭН БОЛ ЯМАР ХЭРЭГ ХИЙСЭН НЬ БИШ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН НЬ НЭГДҮГЭЭРТ ОРООД ЯВЧИХДАГ ХУУЛЬТАЙ ЮМ Л ДАА .
Алсан 3 шатны шүүхээр тодорхой болсон байхад одоо захиалагч нарыг нь шийтгэх хэрэтэй тэгэхгүй бол энэ хэрэг нэг тийш болохгүй яг хэвээрээ л байх болно Бүгдийг ил болгох хэрэтэй
энэ шүүх хурлаас нааштай зүйл хүлээх хэрэггүй. ээлжит шоу болоод л өнгөрнө. ...........
Нээмка дандаа энэ хэргээр тоглох юмаа Тагнуулын хэрэг нь энэ хэргээр барьцаалагдсан юм байх даа
хуулийн хүрээнд ажлаа хийсэн улсууд буруудна гэж юу байхав дээ худлаа л нийгмийн золиос болгох ажил хийгдээд байна Улаан бал нэвтрүүлэгт оролцсон эрдэнэбат прокурорыг хүндэлж байна үнэхээр хууль чхүн шиг ярилаа манай хуульч нар өргөсөн тангарагтаа үнэнч байж хуульч нар шиг байх ёстой доо зарим хүмүүсийн болчимгүй үлйдлээс болж бүгдийг нь харлуулж болохгүй дээ
ted hvmvvsig zohion baiguulalttai aluurchin bolgoj ner tor haisan hvmvvs
Ted aluurcdiig olson gavyatai uls