“Ази Фарм” ХХК лигийн аварга “Атлетик 220” клубтай хамтран ажиллана

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 31

“Ази Фарм” ХХК Үндэсний Дээд Лигийн аварга “Атлетик 220” клубыг дэмжин ажиллахаар боллоо. 

“Ази Фарм” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Энхсайхан “Атлетик 220” клубын Гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбат нар өчигдөр (2021.03.30) хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.

Хамтын ажиллагааны хүрээнд “Ази Фарм” ХХК тамирчдын дархлааг дэмжих зорилгоор шаардлагатай амин дэм, эрдэс болон амин хүчлүүдийг агуулсан витаминуудаар хангах юм. Мөн тамирчдыг бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Английн “KEDLEY” брэндийн хамгаалалтуудаар (Шагай, өвдөг, булчин, нуруу) хангахаар болжээ. Үүнээс гадна тамирчдын нөхөн сэргээлтэнд шаардлагатай Герман улсын “BEURER” брэндийн шарлагын аппарат, амин үзүүлэлт үзэх аппарат, яаралтай тусламжийн үед үзүүлэх бүхий л шаардлагатай хэрэглэл, хэрэгслүүдээр хангахаар болсон байна.

“Атлетик 220” клуб 2020 онд Үндэсний Дээд Лигийн аварга болсноор Монгол Улсаа төлөөлөн Азийн хөлбөмбөгийн холбооны клубүүдын аварга шалгаруулах “AFC Cup” тэмцээнд оролцох эрхтэй болсон юм. “Атлетик 220” клуб “AFC Cup” тэмцээний хэсгийн шатанд Хонгконгийн лигийн дэд аварга “Eastern Long Lions FC”, Хонгконгийн лигийн хүрэл медальт “Lee Man FC”, Тайваны лигийн дэд аварга “Tainan City FC” клубүүдтэй өрсөлдөнө.
 

“Ази Фарм” ХХК 2002 онд байгуулагдсан цагаасаа эхлэн эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, эмнэлэгийн хэрэгслийн худалдаа, хадгалалт, тээвэрлэлт, ханган нийлүүлэлтийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж байгаа бөгөөд салбартаа тэргүүлэгч компани болж чадсан билээ. Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд үндсэн бодлогод тулгуурлан соёл урлаг, спорт болон нийгмийн үйл ажиллагааг дэмжин идэвхтэй ажилладаг байна. Энэ удаад “Ази Фарм” ХХК хөлбөмбөгийн спортод дэмжлэг үзүүлж “Атлетик 220” клубтэй хамтран ажиллахаар боллоо.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(106.186.208.29) 2021 оны 03 сарын 31

АЗИ ФАРМ-д баярлалаа. АТЛЕТИКО урагшаа.

0  |  0
Top