ДЭЭД ШҮҮХ: Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж эхэллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 31

Улсын Дээд шүүхэд өнөөдөр (2021.03.31) ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийг хэлэлцэж байна. Яг одоо шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна.  

Тэдэнд холбогдох хэргийн зарим баримт, мэдээлэл улсын нууцад хамаарах тул шүүх хуралдааныг хаалттай явуулж байгаа юм. Шүүх хуралд ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар ирээгүй бөгөөд өмгөөлөгчид нь оролцож байгаа билээ. 

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон байдаг. 

Гэвч давж заалдах шатны шүүхээс тэдэнд оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болж, батлан даалтад гаргасан. Харин ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, прокурорын байгууллагаас Улсын Дээд шүүхэд эсэргүүцэл бичсэн билээ. Түүнчлэн шүүгдэгч нарын өмгөөлөгчид Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (66.181.184.84) 2021 оны 03 сарын 31

Ene Hurts gulug iiig harhaar nud horsd bn.

1  |  1
Top