“Тогоруут нуурын айзам” уралдааны шилдэг бүтээл хэвлэгдлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 31

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Баасанжавын Оролзод агсны нэрэмжит “Тогоруут нуурын айзам” анхны номын уралдаанд шалгарсан ном хэвлэгдэн гарчээ. Тус уралдаанд Өвөрхангай аймгийн уугуул Монголын үндэсний их сургуулийн багш, яруу найрагч Н.Оюунбилэгийн “Анхны намар хийгээд айсуй борооны бадгууд” нэртэй яруу найргийн ном шалгарсан юм. Энэхүү уралдааныг Б.Оролзод агсны дотны найз Л.Цэрэнжаргал санаачилан зохион байгуулсан бөгөөд шалгарсан бүтээлийн өмнөтгөл үгийг яруу найрагчийн багш П.Батхуяг бичжээ.

Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул Баасанжавын Оролзод агсан “Шүлэгтэй навчис”, “Ширээтийн суурин” яруу найргийн ном хэвлүүлсэн бөгөөд олон түмэнд хүрсэн Тогоруутай нуур, Чинийхээ дэргэдээс... зэрэг дуунуудын шүлгийг зохион авьяаслаг яруу найрагч байлаа.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top