Хэдэн цэрэг амиа өргөх ёстой вэ, КОМАНДЛАГЧ АА!

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 03 сарын 31

Эх орондоо тангараг өргөж, эр цэргийн албанд мордсон олон аавын хүү энхийн цагт эргэж ирэхгүйгээр нэг нэгээрээ үүрд явсаар байна. Цэл залуухан хөвгүүд цэргийн албаа хааж байхдаа бусдын гарт амиа алдах нь энгийн зүйл боллоо.

Тэгвэл хэдэн цэргийн "амиар тоглож" байж зэвсэгт хүчинд угжирсан харгислалыг таслан зогсоож, "идээ бээр"-ийг нь шахаж гаргах вэ. Хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ, цэргийн албанд амиа алдсан хөвгүүдийнхээ амийг хэнээс нэхэх вэ, командлагч аа. Учир нь, зэвсэгт хүчний ерөнхий командлагч нь Монгол Улсын Ерөнхийлөгч байдаг. Өөрөөр хэлбэл, зэвсэгт хүчний салбар Ерөнхийлөгч Х.Баттулгын шууд удирдлагад байдаг гэсэн үг. Ерөнхий командлагчаас гадна Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нар ч хариуцлага хүлээх хэрэгтэй биш гэж үү.  


-ЦЭЛ ЗАЛУУХАН 21-ХЭН НАСТАЙ ХҮҮ ЦЭРГИЙН АЛБАА ХААЖ БАЙХДАА БАЛМАД НЭГНИЙ ГАРТ "ЗЭРЛЭГ"-ЭЭР АМИА АЛДЛАА-

Талийгаач өнгөрсөн намар цэрэгт татагджээ. Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хуваарилагдаж, цэргийн албаа хааж байжээ. Харин өнгөрсөн даваа /2021.03.29/ гарагт шилжих шөнө Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт хүргэгдэж ирсэн байна. Харамсалтай нь, эмнэлэгт очсон хоёр дахь өдрөө буюу өнгөрсөн шөнө гэмтлээ даалгүй амьсгал хураасан аж.

Түүнийг ангийнх нь салаан дарга, дэслэгч Г архи ууж согтуурсан үедээ зодож, бэртээсэн байдаг. Талийгаач анх эмнэлэгт хүргэгдэж ирэхдээ уруул нь сэтэрсэн, хэл хазагдсан, цус залгигдсан байдалтай байж. Биеийн байдал нь маш хүнд, ухаангүй ирсэн талаар эмчлэгч эмч нь ярьж байна. Ухаангүй ирсэн тул хагалгаа хийх боломжгүй, хэрэв хагалгаа хийсэн тохиолдол нас барах магадлал өндөр байсан гэдгийг ч тодотгожээ. Өөрөөр хэлбэл, хүү ухаан оролгүй байсаар эмнэлгийн орон дээр амьсгал татсан байна.

Талийгаачийн ээж хүүгээ эмнэлэгт хүргэгдсэн өдрийн маргааш нь "Эв эрүүл, сав саруул хүүхэд цэрэгт тэнцээд явсан. Хэрвээ суурь өвчинтэй, тархи толгой муутай байсан бол цэрэгт тэнцэхгүй байсан шүү дээ. Салаан даргадаа үхлүүт болтлоо зодуулаад ирсэн, ийм л юм болсон. Хүүг минь зодсон салаан даргад үнэхээр гомдож байна. Хүү минь бид нар руу яриад нэгж авдаг. Өчигдөр 12:00 цагийн үед манай нэг ах руу их яаралтай яриад “Гялс 60 мянган төгрөг явуулаарай” гэж ярьсан байна лээ. Дарамталсан болохоор айсандаа тэгж яарсан байх. Тэгээд л орой нь салаан даргадаа зодуулчихлаа. Хэн хариуцлага хүлээх вэ. Цэрэгт эв эрүүл очсон хүү минь ийм байдалд орчихлоо” хэмээн хэвлэлийнхэнд ярьсан байдаг. 

Харамсалтай нь, хүү нь өнгөрсөн шөнө эргэж хэзээ ч ирэхгүйгээр үүрд явчихлаа. Хүүгийн аминд хүрсэн ангийнх нь салаан дарга, дэслэгч Г-д эрүүгийн хэрэг үүсгэж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар албаныхан мэдээлэв.   

-ДЭЭРХ БОЛ ЕРДӨӨ Л НЭГ ЖИШЭЭ-

Үүнээс цаана хэчнээн аавын хөвгүүд цэргийн албаа хааж байхдаа амиа алдаж байгааг таашгүй. Он гарснаас хойш цэргийн алба хааж байсан цэл залуухан эрс амиа алдсан тохиолдол хэд, хэд гарсан билээ. Тухайлбал,  Дундговь аймгийн 0129 дүгээр ангид гэрээт цэргийн алба хааж байсан Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат 21 настай залуу өөрийгөө боомилж амиа хорлосон хэрэг гарсан.

Талийгаач “Намайг эндээс аваач. Маш их дарамттай байна” хэмээн ар гэртээ мессеж илгээсэн байдаг. Эл хэрэг гараад удаагүй байхад Говь-Алтай аймгийн Алтай суманд байрладаг Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хөгжмийн дарга, удирдаач ажилтай Б гэгч нь ажлын байрандаа цэнхэр өнгийн хадгаар боомилон амиа алдсан харамсалтай хэрэг гарч байлаа. 

Тэд эр цэргийн албаа нэр төртэй хаачихаад ижий, аавдаа очихыг ямар их хүсэж, мөрөөдөж байсан бол. Гэвч тэд хайртай бүхэн дээрээ эргэж хэзээ ч очихгүйгээр үүрд явчихлаа. Хүүгээ эв эрүүл, сав саруул өсгөж, эрийн цээнд хүрэхэд нь эх орондоо хүлээлгэж өгсөн эцэг, эхчүүд "амаа барьж", үгээ барж суугаа нь лав. Төрдөө хүүгээ хүлээлгэж өгч байхад төр нь хүүг нь алчихна гэж хэн санах билээ дээ.

Тийм ээ, КОМАНДЛАГЧ АА!

Сэтгэгдэл ( 30 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ззз(64.119.20.109) 2021 оны 04 сарын 03

Энэ ерөнхийлөгч ер нь яасан сонин зэрлэг хүмүүсээр хүрээлүүлсэн юм бэ! Хүүгээ цэрэгт явуулхаас бүр үнэхээр айдаг. Явуулахгүй гэхээр мөнгө өг, явуулчихаар шоглож дэглээд алчих гээд. Хичнээн олон хөвгүүдийн амь насаар эргүү тэнэг дэг нтр хийдэг юм бэ! Яагаад ийм мудак, мунхаг юм бэ?

0  |  0
Жаке(202.126.89.20) 2021 оны 04 сарын 04

Ерөнхийлөгч шууд удирдах эрхтэй гээ биздээ. Тэгсэн хэрнээ цэрэгт очсон залуусын зодуулж доромжлуулж тамлуулж амиа хорлож алуулхыг ердөө авч хэлэлцэхгүй юу хийгээд байгаан болоо энэ балиар яраглалаа зогсоолгоочээ. Энэ байдлаас болж эцэг эхчүүд хүүхдээ цэрэгт явуулхаа болино шүү. Одооны цэргүүдэд оны ялгаа, дарамт, шахалт, зодуур нүдүүр, доромжлол, харьгаслалаар хэзээч хүмүүжихгүй шүү. Наад цэргийн дарга дарганцаруудаа сургаач хүмүүжүүлээч дандаа хогийн гуйлагчин, архичин, ярагчин, золибон хог шаарнууд хүний хүүхэд зодож нүдэж алдаг дураараа гөлөгнүүд юмаа

1  |  0
Сараа(202.55.188.100) 2021 оны 04 сарын 02

Би 3хүүтэй.харин хүү нараа цэрэгт хэзээ ч явуулж чадахгүй нь.хэвлийдээ 9сар тээж ямар их зовлон бэрхшээлийг туулж байж өсгөчихөөд эх орондоо даатгаад эцэст нь ийм байдалтай үлдэж чадахгүй ээ.хайран сайхан ээж аавын эмээ өвөөгийн үрсүүд.жм сайн амгалан болтугай\n\n

0  |  0
Хайран хүү...(66.181.177.211) 2021 оны 03 сарын 31

Хүн хайрлаж, энэрэх сэтгэлгүй хүн хогууд их болжээ. Тиймээс хүүхэд залуусыг сургаж хүмүүжүүлдэг газар хүмүүсийн хүн чанарыг давхар сайн судалж, шалган байж ажиллуулдаг байх хэрэгтэй.

0  |  0
Хх(192.82.71.72) 2021 оны 03 сарын 31

мөнгө харагдвал зэвсэгт хүчний командлагч гэдгээ санаад бусад үед мартдаг биз

0  |  0
Zochin(66.181.161.126) 2021 оны 03 сарын 31

Um sain amgalan boltuguai

0  |  0
баттулга(192.82.71.72) 2021 оны 04 сарын 04

монголын зэвсэгт хүчин гэж хийх ажилгүй, хийсэн ажилгүй байж цалин авсан, завтай, ажил гудамж, хаа таарсан газраа архи уусан, ажиллагаанд явснаа их юманд бодсон, танхайрсан жинхэнэ завтай хий эргэсэн /зарим нь буюу бүтээн байгуулалтад ажиллаж байгаагаас бусад нь/, албаны мэдлэг, боловсрол муутай офицер ахлагч нарыг том хашаанд хорьсон газар л байгаа юм даа

1  |  0
Зочин(203.91.115.53) 2021 оны 03 сарын 31

Ум сайн амгалан болох болтугай.

0  |  0
Зочин(203.91.115.53) 2021 оны 03 сарын 31

Ум сайн амгалан болох болтугай.

0  |  0
Saihanzaya(66.181.161.115) 2021 оны 03 сарын 31

Um sain amgalan boltugai hezee bi 3 huugee tseregt ywuulahgui

0  |  0
З(66.181.161.107) 2021 оны 03 сарын 31

Дээд дарга нарт нь учир их бгаа. Цэргүүдтэй яаж харьцаж бгааг хянадаггүй ахлашч нартаа хамаг ажлыг даатгаж стрестүүлдэг байх. Тэгээд нөгөө хэд нь эрх ярьж чаддаггүй цэргүүдэд уур бухимдлаа гаргаж зодож дээрэлхдэг бх

0  |  0
Зочин(122.201.21.129) 2021 оны 03 сарын 31

Хайран сайхан хуу Армийг шинэчлэх цаг аль хэдийн босон шуу Олон хэрэг гарч байна Архидалтыг устгаачээ армийнхан

0  |  0
Huutei (202.126.89.41) 2021 оны 03 сарын 31

Huutei eej buhen aidast awtaj bn.Minii huu ch uruulandaa sorwitoi halagdsan.Uriihee uhehiig uzeh shig zowlon eh hund etseg hund ymar aimshigtaig medeh darga zahiragch bn uu.Anh arga hemjeeg sain awsan bol olon eejuud urteigee uldeh bailaa.Ur uwduj zurh shimshirch bn.

0  |  0
Даанчдээ(66.181.181.242) 2021 оны 03 сарын 31

Мөнгийг нь авч архи уугаад зодож, тарчлаасан б.адаа.. Цэргийн алба нь ярганы газар болжээ

1  |  0
зочин (66.181.161.40) 2021 оны 03 сарын 31

Ум сайн амгалан нойрсоорой. \n\nЭнэ Монгол цэрэг зүгээр л харгис хэрцгий алуурын газар болцон юм уу. Арайчдэээээ нэрэээ. Цэргийн алба ийм байхад ямар ч хүн сайхан үрээ явуулахгүй ш дээээ. Харамсалтай юм аааа нэрэээ хэлэгч үг алга.

0  |  0
ЗОЧИН(103.212.117.190) 2021 оны 03 сарын 31

ЯАГААД ДУУГҮЙ БАЙНА КАМАНДЛАГЧАА ЭНЭ ТАНЫ ХАРИУЦЛАГАТАЙ ХОЛБООТОЙ ОЛОН ХҮН АМТ НАС ЭРҮҮЛ МЭНДЭЭР ХОХИРЛОО ОФИШОРЧ АВИЛГАЧ ИД ХҮЧЭЭ АВЧ ИРГЭД ИЛГЭЭРЭЭ ХЭВТЛЭЭ ТАНД ХИЙХ АЖИЛ ХЭЛЭХ ҮГ БАЙНѲ УУ?

0  |  1
Zochin(64.119.19.42) 2021 оны 03 сарын 31

Tsergiin alband huuhdee yvuulalt alga erunhiilugchuu zevsegt huchniihendee arga hemjee avaach olon saihan huugiin amiig avsaar baihuu . Tsaazin ylaa sergee olni durgui uneheer hurch bna shuu

2  |  0
Зочин(59.153.115.92) 2021 оны 03 сарын 31

Та нар хүний зовлонд цадах болоогүй юу.,.......

3  |  0
Зочин(126.233.109.29) 2021 оны 03 сарын 31

Тэмцээч жагсаач надад тохиолдоогүй гээд шагшраад өнгөрөх биш дуугуй байх тусам энэ явдал давтагдаж байна. Тэмц шаард өөрчил

2  |  0
zochin(49.97.96.179) 2021 оны 03 сарын 31

erunhiilgch huuhed baidag baimaar yum huuhdiig chin hen durtain arih uug.d zodoj zudeed bval chimeegui suugaad bh yum bna l da ⁉️ Mgl etheg ehchuud ur huuhdee theregt bitgii yavuul ... tur yahiin har \nerun Mgl thereg ymar ach holbogdoltoi yum be

0  |  0
zochin(49.97.96.179) 2021 оны 03 сарын 31

ene Mgl thereg hereg bna uu ene erunhiilgch amid uu ⁉️ Mgl.d erunhiilgch baidgii muu baihgui yum uu Mgl tur hend heregtei yum be ter tusmaa erunhiilgch ymar gavya bna uls orond negch uragchaa yavaj bga yum alga da yma rch gemgui ardiin huug yasan hej amiin avdag bna da sunthun oron yuch Mgl hun ajil alba husj muruudsun zuileech hh erehgui te Mgl hun bolj turuud ymar gavya bdag bna hoichdiin zaluu s ymar ch zorlogo alga da erunhiilgch uu uuru

0  |  0
zochin(59.153.115.221) 2021 оны 03 сарын 31

Наад Еөк чинь юун цэргийн амь нас бодохтой манатай яаж дахин нэр дэвших вэ гээл явж байгаа.

2  |  0
шударга иргэн(59.153.115.221) 2021 оны 03 сарын 31

Энэ цэрэг гэдэг ярганы газарт хүүхдээ яасан ч өгч болохгүй юм байна.

3  |  0
9874316(119.40.98.166) 2021 оны 03 сарын 31

Цэргүүдийг зодож, дарамталж, айлган сүрдүүлж байнга мөнгө авч байгаа асуудлыг яах ёстой вэ.\n

1  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 03 сарын 31

Mongolchyyd bidenii tur zasag ynekheer tevchikhiin araga myy myykhai bolsoor .Ard tymen mori nokhoi khoni uym yy .Odoo bid turuu ter chigt ni shinejilekh shaardalgati bolloo.Dakhin ardchilal chinkhees ni uurchilult shine khyvisgal ard tymenii ardchilsan turtei yls bolokh kheregtei shaardalagtai bna.

1  |  0
bullshit(66.181.189.200) 2021 оны 03 сарын 31

цэрэг арми манайд хэрэгтэйнмүү

1  |  1
(66.181.168.131) 2021 оны 03 сарын 31

Amerik europod gomo transgender ntr tsereg tsagdaa yavaad bolood baihad end bolohoor zuv zugeer huniig tamlaad alaad baihin?

0  |  0
Зочин(192.82.65.161) 2021 оны 03 сарын 31

Засгийн газраасаа, батлан хамгаалахын яамнаасаа, жанжин штабаасаа асуучихвал зүгээр бишүү.Ардын намын бөгсний алчуур болсон сайтын хамт олон болон сэтгүүлч нэртэй сүгээ.

1  |  1
Shydraga irgen. (178.209.135.155) 2021 оны 03 сарын 31

Tsereg arimiig gadaadiin tyrshalgaar udriin 8 tsagaar ajildaa irj yavj baigaa uym shig gert ni alba khaalgaval taarna.Ulsiin ediin zasagt ch ter hyvi hymyysedej ter.KHiliin tsergiig nytagiin khymyysees songon baingiin tsergeer nytagshyylan amidaryyldag bolvol tsokhino.

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 04 сарын 02

Mongoliin arimd shat shatnii tsol erembeer daramtaldag pashizam noiorkhood ydamshij.Mongolchyydaa khyykhedee tseregt byy yavyyl.Tsereg ersiig khamgaalakh kholboo baigyylya.Ard tymen shyyd khyandag bolio.Udur shungyi daramtalj deglelj kharigsalj.Tangrag urugsun ner barij tamaldag PASHIZAMIIN YARAGALLAA ZOGSOO.Odoogoos 100 jiliin umnu.D.Sykhbaatar tseregtee ni uttei makhtai khool ugluu gej tsergyydee khamgaalj baisan baga darga unuudriin.Mongoliin erkh chuluug avchirsan tyykhtei.Tegtel odoo genralyyd erunkhiilugch ni esregeer ajilaj PASHIZAMIIG demjij bna.40 myangatiin zodoon zygeerch 1 boloogyi

1  |  0
Top