Зэвсэгт хүчний 326-р ангийн дарга, хурандаа С.Батболдыг ажлаас нь чөлөөллөө

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 31

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга, дэслэгч Г нь байлдагчийг зодож, гэмтээсэн хэрэг гарсан. Хохирогч эмнэлэгт хүргэгдсэн ч бэртлээ даалгүй өнгөрсөн шөнө нас барсан билээ. 

Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2021.03.31/ Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн дарга, хурандаа С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаараа хэллээ. 

Тэд хэлэхдээ "Салаан дарга, дэслэгч Г нь байлдагчийн биед нь хүнд гэмтэл учруулсан. Тухайн өдөр нь яаралтай арга хэмжээ авч, байлдагч Б-д эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн боловч харамсалтайгаар амиа алдлаа. Ар гэрт нь эмгэнэл илэрхийлж, уучлал хүсэж байна" хэмээн тодотголоо. 

Одоогоор дээрх хэрэгтэй холбогдуулан албаны хяналт шалгалт явуулж, хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байгаа аж. Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэст хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
So(202.55.188.120) 2023 оны 11 сарын 15

Yiliin ur haalgaa anduurdaggui gedeg ur huuuhdee bodood unen shudarga shiideesei

0  |  0
So(202.55.188.120) 2023 оны 11 сарын 15

Gulugnuud

0  |  0
So(202.55.188.120) 2023 оны 11 сарын 15

Shalgamaar bn are tal ni hen be

0  |  0
So(202.55.188.120) 2023 оны 11 сарын 15

Deslegchee medehgui general bhuu

0  |  0
So(202.55.188.120) 2023 оны 11 сарын 15

Smuu deslechiin uildeliig darga nar medium bn gj bhuu deslegchiin are ger darga nariin ar geriig harii tanidag sda bgaa daa buzaruud

0  |  0
Зочин(202.179.3.135) 2023 оны 11 сарын 15

Яацан анги вэ сдаа\n

0  |  0
Аав(66.181.178.84) 2023 оны 11 сарын 14

Энд ахиад цэрэг амиа алдлаа гэв үү

0  |  0
зочин(66.181.183.102) 2023 оны 11 сарын 14

НОВШИЙН ЦЭРГИЙН АНГИ ВЭ? ЭНЭ ЦЭРГИЙН АНГИЙГ ТАТН БУУЛГААЧ ЭЭ? ХЭДЭН ХӨӨРХӨН ХҮҮГ ГАЗАР БУЛДАГ ЮМ БЭэээээ

1  |  0
шударга иргэн(59.153.115.221) 2023 оны 11 сарын 14

Алуурчид яргачид. Энэ аллага яргалал чинь цэрэгт хэзээ зогсох вэ БХЯны сайд ноёдоо!!! Ардын хүүхдүүд энхийн цагт амиа алдсаар байхуу бүдүүн бүдүүн генералуудаа?

2  |  0
Top