Талийгаач Б-гийн ар гэрт 5 жилийн цалинтай тэнцэх нөхөн төлбөр олгоно

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 31

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга, дэслэгч Г нь байлдагч Б-г зодож, гэмтээсэн хэрэг гарсан. Хохирогч Б нь эмнэлэгт хүргэгдсэн ч бэртлээ даалгүй өнгөрсөн шөнө нас барсан билээ. 

Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2021.03.31/ Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн дарга, хурандаа С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаараа хэллээ. Одоогоор дээрх хэрэгтэй холбогдуулан албаны хяналт шалгалт явуулж, хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байгаа аж. Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэст хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар Зэвсэгт хүчний жанжин штабын ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг тодотголоо. 

Тэрбээр "Тухайн хэрэг гарах үед байсан алба хаагчдад шат дараалсан арга хэмжээ авахаар ажиллаж байна. Бүх цэргийн ангийн дарга нартай цахимаар хурал хийж, үүрэг чиглэл өглөө. Хугацаат цэргийн албанд алба хааж байгаа цэргүүдийн нөхцөл байдлыг хэвлэл мэдээллийнхэнтэй хамтарч, ар гэрийнхэнд нь мэдээлэл өгөхөөр ажиллаж байна. Бид цаг хугацаа алдалгүй дүгнэлт хийж, арга хэмжээ авч ажиллаж байна. Цаашид сахилгын арга хэмжээг авах болно. Хүний эрхийн үндэсний комиссоос ирсэн зөвлөмжийг бүх цэргийн ангид хүргүүлэн ажиллаж байна." гэлээ. 

Харин Зэвсэгт хүчний жанжин штабын Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа Д.Ариунболд "Үнэхээр харамсалтай хэрэг гарлаа. Байлдагч, талийгаач Б-гийн ар гэрийнхэнд хуулийн хүрээнд тэтгэвэр, тэтгэмж олгоно. Өөрөөр хэлбэл, таван жилийн цалин хөлстэй тэмцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгоно. Мөн ажил явдлынх нь мөнгийг олгох тушаал гарсан. Тухайн хэргийн үйлдсэн дэслэгч Г нь өмнө нь асуудал үүсгэж байсан эсэхийг шалгаж байна. Шалгалтын явцад цагдаагийн байгууллагад дэслэгч Г-г шилжүүлсэн. Дэслэгч Г нь архи уусан байсан нь тогтоогдсон. Яг ямар сэдлээр аминд нь хүрсэн эсэх нь тогтоогдох байх гэж бодож байна" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч(202.179.21.207) 2021 оны 04 сарын 01

Цэрэгт хэзээ ч хүүхдээ явуулахгүй. Зодуулсаар байгаад үхэх нь хэд байгаа бол зодуулсаар байгаад сэтгэцэд яаж нөлөөлж буцаад цэргээс халагдаад эсэн мэнд ирлээ гэхэд нэг бол яргачин нэг бол тахир дутуу болж ирэх магадлал өндөртэй. Эх орноо хамгаал гэж явуулснаас бус эрүүл мэнд, амь насаараа хохироод ирээсэй гэж хүсээгүй нь лавтай. Цэргийн алба гэдэг шорон юм уу арайчдээ. 5 жил олгосон нөхөн олговроор яах юм бүх насаараа эх, эцэг, ах, дүү нараа асрах байсан хүү нь шдээ. Мөнгөнөөс илүү элэг бүтэн амьдрах сайхан. Нэг ээжийн зүрх эмтэрчихлээ яана даа

0  |  0
Зөвлөх(202.179.27.171) 2021 оны 04 сарын 03

Төмөр замын бүтээн байгуулалтанд оролцож байгаа цэргүүдийн жишгээр олгох хэрэгтэй. Эс чадваас энэ нөхрийг татан буулгах хэрэгтэй.

1  |  0
Уншигч(192.82.77.149) 2021 оны 03 сарын 31

Цэрэг хүний цалин гэж хэдэн төгрөг байдаг юм бол, эсхүл генералын цалингаар тооцох юм уу, их л бага буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ч доогуур байх магадлалтай

0  |  0
П.Ариунаа(202.179.21.245) 2021 оны 03 сарын 31

Тийм шүү уг нь хил манаж эр хүн болдогсон. Гэтэл эрхтэн бүтэн эрүүл саруул сайхан хүү нь эх орноо хамгаалахаар баяртай яваад эргэж ирэхгүй араатны гарт үрэгдэнэ гэдэг хүүтэй ээж бүхэнд айдас авчирч байна. Хүний амь хэдэн төгрөгөөр солих бараа биш. Энэ нэг удаа биш биз дээ . Хичнээн сайхан залуус цэрэгт амиа алддаг . Харуусаад шогшроод л өнгөрдөг. Хэзээ өөрчлөгдөх цэргийн диктатур вэ? Хайран хүү нэг сайхан залуу цаг бусаар хорвоог орхилоо. Гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье! Ум ма ни бад мэ хум

0  |  0
нэр(202.131.225.197) 2021 оны 03 сарын 31

цэргийн цалин хэдэн төгрөг байдаг вэ? амьжиргааны баталгаажих доод түвшнээр тооцох юм уу?

0  |  0
зочин(202.9.47.3) 2021 оны 03 сарын 31

ҮХЭЖ БАЙСАН НОВШ. ХҮНИЙ ХҮҮХЭД ЗОДДОГ МУУ НОВНУУД ҮХЭЖ ДАЛД ОРООСОЙ.

0  |  0
Зочин(64.119.22.217) 2021 оны 03 сарын 31

Юун 5 жилийн цалинтай тэнцэх мөнгө вэ шинэ хуулийн дагуу 65 нас хүртэлх цалинг нь нэхэмжлэх хэрэгтэй ялангуяа цэргийг зодсон тэр нөхрөөс нэхэмжлэх хэрэгтэй

0  |  0
mongil(66.181.161.89) 2021 оны 03 сарын 31

mini xvvg tseregt awna gewel mai shvv za mini ved zoddog baisan bolxoos aldagvi baisiin za

0  |  0
У(66.181.181.242) 2021 оны 03 сарын 31

Хүүгээ явуулахаас айж б.а.. Зэрлэгүүд.архичид, танхай нар удирддаг болж.. Аав ээжид нь эмгэнэл илэрхийлье

1  |  0
Өөрсдөөс нь мөнгийг (202.126.88.134) 2021 оны 04 сарын 04

Тар ЗХЖШ тэр 326 ангийн дарга нараас төлбөр мөнгийг гаргуулаачээ.. Улсын мөнгөөр хуурч ял зэмээс мултрах гээд бна шдээ наал удирдлагууд чмнь

1  |  1
Ард(64.119.23.130) 2021 оны 03 сарын 31

5 н жилийн настай байсан юмуу Хүн алчаад хуцаад байгаачээ

1  |  0
Зочин(59.153.115.92) 2021 оны 03 сарын 31

Нэг цэргийн 1 жилийн цалин гэж юу байдаг юм . Битгий хуурах гээд бай. Энэ хүү аав ээжээ 5 жил тэжээхээр төрсөний нь яаж та нар мэдсэн юм бэ

1  |  0
Зочин(59.153.115.80) 2021 оны 04 сарын 01

Дор хаяж 50 жилийн цалинтай тэнцэх мөнгө өгөх хэрэгтэй, худлаа хэдхэн цаасаар нүд хуурч ам таглах хэрэггүй байх аа.\n \nХариуцах ёстой бүх хүмүүс энэ мөнгөн төлбөрт оролцон торгууль төлж эх эцгийг нь насан туршид нь тэжээж тэтгэх үүрэгтэй шүү, новшнууд аа!\n

4  |  0
зочин(192.82.89.44) 2021 оны 03 сарын 31

хүүхдээ алуулчих вий дээ гэсэн айдастай цэрэгт явуулах болж дээ

1  |  1
Монголын бүх ээж(202.21.98.154) 2021 оны 04 сарын 01

Ийм байхад хүүхдээ цэрэгт явуулнаа гонж та нар бүүр хүчээр шууд ачаад явдаг гэл үү балиар яргачид \n

2  |  0
Ээж хүн(202.9.46.61) 2021 оны 04 сарын 01

ТХүний амь иймхэн үнэтэй бх уу. 10сар хэвлийдээ тээж 19 жил бие сэтгэл зүрхээ зориулан өсгөсөн эхийн сэтгэл ,Энэ хорвоод цаашид хийж бүтээх байсан .тэр хүний бие иймхэн үнэтэй байж болох уу

4  |  0
БХЯ ны сайд огцор(59.153.115.221) 2021 оны 03 сарын 31

Яргачид алуурчид. Энэ аллага ярга чинь хэзээ зогсох вэ БХЯны сайдаа??

1  |  1
БХЯны сайд огцор! (59.153.115.221) 2021 оны 03 сарын 31

Алуурчид яргачингууд. БХЯ гэж нэг дээр үеийн социйн арга барилтай цэргийг заавал зодож дэглэж алж байх ёстой гэж толгойд нь суучихсан хэдэн бүдүүн бөгстэй гүзээтэй генерал хурандаа нараар дүүрчихсэн газар. Муусайн алуурчидаа тэр 5н жилийн цалин гэдэг чинь хүний амь настай тэнцэхүү? Тэр хүү босоод ирэх юмуу? Энэ аллага ярга чинь хэзээ зогсох юм бэ????

1  |  0
Зочин (64.119.18.27) 2021 оны 03 сарын 31

Цалинтай тэнцэх нөхөн олговороос чинь илүүтэй хүүхдүүд энэ хорвоод хүн болж төрснийх эрүүл саруул, эсэн мэнд амьдарч ээж аав,эгч ах ,дүү нартайгаа амьдралын сайхныг үзэж мэдрэх ёстой ш дээ. Эв нэгдэлтэй байх ,ларга цэрэг гэж нэгийг нөгөөгөөр нь алуулж ,дэглүүлдэггүй байх ажил хийгээч. Тэр нэг ,хоёр шанаа ,дэглэлт гэдэг юм чинь хэтэрлээ.

1  |  0
Top