Улсын Дээд шүүхэд өнөөдөр (2021.03.31) ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийг хэлэлцлээ. Шүүх бүрэлдэхүүн олон цаг зөвлөлдөж, шийдвэрээ гаргалаа.
Тэднийг Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэм буруутай гэж үзлээ. Тодруулбал, ТЕГ-ын дарга асан Б.Хурцад 1.6 жил, Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял оноолоо.
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд С.Эрдэнэбат, О.Бархасбадь нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна. Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр нарыг гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн, эрүү шүүлт тулгасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жил хорих ял тус бүрт нь оногдуулжээ. Ү.Отгонбаярыг гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн, эрүү шүүлт тулгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож , 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жил хорих, Э.Өлзийбаярыг гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих, О.Бямбажавыг эрүү шүүлт тулгасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус оногдуулсан байна.
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалын О.Бархасбадид холбогдох заалтыг хэвээр үлдээж, түүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, магадлалын бусад заалтыг хүчингүй болгож, С.Эрдэнэбатад холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бусад шүүгдэгчтэй холбоотой заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ. Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр нарыг гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэм буруутайд тооцож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгов. Харин Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр нарт Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хууль буцаан хэрэглэн өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Мөнхгал, С.Баяр нарт тус бүр 2 жил хорих, Б.Хурцад 1 жил 6 сар хорих, Г.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр нарт тус бүр 1 жил хорих, О.Бямбажавт 6 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдууллаа. О.Бямбажавт оногдуулсан торгох ялаас түүний урьд хоригдсон 125 хоногийг хасаж тооцон, торгуулийн ялыг 4 сая 140 000 төгрөгөөр тогтоов.
Сэтгэгдэл ( 4 )
нүглийн нүдийг гурилаар хуурав
Энэ хоёрын авгайг тэгж ухаан алдуулан нүцгэлж зургийг нь авч нөхөрт нь хүргэж доромжилсон бол яах байсан бол.Эрүүдэн шүүсэн илт гутаан доромжилж хүнлэг бус хандсан гэж энэ шүү дээ.Элбэгдоржийн шүүгчид Элбэгдоржиын прокурор тагнуул хоёрт ёс төдий ял өгөв.Ард түмний эсэргүүцэлтэй тулаад илт хаачихаж чадахгүй болохолр ёс төдий ялаар домнов.Ямарч байсан авилгачин шүүгч нар ард түмэнд нэг удаа гүйцэгдэж үнэнд шахууллаа даа хөөрхий.
СУЛЛА БУРУУГҮЙ ХҮМҮҮСИЙГ
Хурц яахав тагнуулын хүн Дээрээс хүзүүйгүн тушаалаар хийсэн юмаа гэхэд. Тэр Эрдэнбат гэх прокороор бол маш БУЗАР зүйлийг ЗОХИОЖ гардан гүйцэтгэсэн этгээд байгаа юм даа. Өөр хэргээр хоригдож байсан хүн амьн хэрэгтэй ялтантай ял наймаалцаж Чимгээ Содномдаржаа нарыг ГҮТГЭЖ Зохиомол баримт гаргах ажлыг гүйцэтгэх ажиллагаа гэгчээр хийсэн байна. Хэргийн газраас анхлан олдосн Баримтуудаас нэг н ч Хурууны хээ, үс, мөр, малгай аль нь ч Чимгээ Содон нартай таараагүй, холбоогүй. Зөвхөн 2014 онд шинээр Зохиосон баримтаар ялласан гэж байгаа. Ямар ч тэнэг хүн захиалгч эдгээр хүн алсан гэж 16 настай баньд, х