Ванфү олон улсын нисэх буудал байгуулагдав

Админ | Zindaa.mn
2021 оны 04 сарын 01

БНХАУ-ын Чэндү хотын Ванфү олон улсын нисэх буудал энэ сарын 30-нд барилгын ажлаа дуусгав.

Ирэх сард уг нисэх буудлыг ашиглалтад оруулах бэлтгэл ажил хийгдэх аж. Чэндү хотын Ванфү олон улсын нисэх буудал нь хоёр терминал, тээвэр харилцааны нэг ерөнхий цогц төвтэйгөөр төлөвлөгджээ.

"Терминал-1"-ийг Хятадын барилга бүтээн байгуулалтын наймдугаар товчоо хариуцсан бол "Терминал-2"-ыг Сычуаний Хуаши корпораци байгуулжээ.

Өнөөдрийн байдлаар нисэх буудлын додоод тоног төхөөрөмжийг суулгах ажил явагдаж байгаа ба зургадугаар сард багтаан ашиглалтад оруулахаар зорьж байгаа ажээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top