СЭЛЭНГЭ: Түшиг сумын иргэдийг шинжилгээнд хамруулна

2021 оны 04 сарын 01

Сэлэнгэ аймгийн Түшиг суманд "Ковид-19" халдварын дөрвөн тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Гуравдугаар сарын 30-ны өдөр Түшиг суманд халдварын тохиолдол бүртгэгдснээс хойш 90 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан байна. Үүнийг задалбал, эхэлж бүртгэгдсэн нэг тохиолдолын ойрын хавьтал болох 20, голомттой бүсээс ирсэн 52, өөрийн хүсэлтээр 18 иргэн шинжилгээ өгснөөс дөрвөн тохиолдол батлагджээ. 

Тэгвэл өнөөдөр /2021.04.01/ Түшиг суманд очиж ажиллахаар аймгийн төвөөс тусгай багийнхан замд гарлаа. Тэд өнөөдөр тус сумын бүх иргэдийг шинжилгээнд хамруулах ажлын зохион байгуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top