"Хадбаатар сан"-гаас Төв аймгийн Угтаал цайдам сумын харьяат Монгол Улсын аварга Д.Хадбаатарын нэрэмжит өсвөр үеийн үндэсний бөхийн барилдааныг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ талаар аваргын төрсөн хүү, "Хадбаатар сан"-гийн тэргүүн П.Даваажав өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болох тэмцээн 12-13, 14-15, 16-17 насны ангилалд тойргийн журмаар болох бөгөөд орон нутаг, нийслэлийн есөн дүүргээс нийт 450 хүүхэд оролцохоор мэдүүлгээ өгчээ. Ахлах насны ангилалд түрүүлсэн тамирчныг биеийн тамирын их, дээд сургуульд өөрийнх нь хүслээр суралцуулах аж.
Эх сурвалж: Өдрийн шуудан сонин
Сэтгэгдэл ( 0 )