УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирын гомдлыг МАРГААШ хэлэлцэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 01

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт 3.6 жилийн хорих ял оноосон билээ. Түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан хэрэгт буруутгаж, ялласан байдаг. 

Тэрбээр анхан шатны шүүхээс оноосон ялыг үл хүлээн зөвшөөрч давж заалдсан ч ялыг хэвээр үлдээсэн. Улмаар хоёр шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир өмгөөлөгчөөрөө дамжуулж Улсын Дээд шүүхэд гомдол гаргаад байгаа юм. 

Тэгвэл маргааш /2021.04.02/ Улсын Дээд шүүхэд яллагдагч Д.Дамба-Очирт холбогдох хэргийн гомдлыг хэлэлцэнэ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны наймдугаар сарын 19-ний өдрийн 1515 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны аравдугаар сарын 29-ний өдрийн 1368 дугаар магадлалтай, Д.Дамба-Очирт холбогдох 10 хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганхөлөг, Б.Амарбаяр, Б.Гүнбилэг, Г.Мөнхболд нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэхээр товлоод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top