Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга, дэслэгч Г нь байлдагч Б-г зодож, бэртээсэн хэрэг гарсан. Байлдагч Б нь эмнэлэгт хүргэгдсэн ч бэртлээ даалгүй өнгөрсөн лхагва гарагт шилжих шөнө нас барсан билээ.
Тэгвэл өчигдөр /2021.03.31/ дахин нэг цэргийн алба хаагч бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарсан байна.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагч Х нь сум алдаж, өөрийгөө бэртээжээ. Тэрбээр тухайн үед цэргийн ангийнхаа буудлагын талбайд сургалтын буудлага хийж байсан бөгөөд буугаа хураах үедээ сум алдаж, баруун хөлөө гэмтээсэн байна.
Хэргийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн III хэлтэст шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 6 )
Одооны хөвгүүд эрчүүд бүгд ажилд муу үг даахгүй бэлэнчилсэн эрэгтэй хүүхнүүд шүү
Цэрэгт явахгүй нөхдүүдийг нь 3 сар түр цэрэгжилтийн хичээлд хамруулж баймаар юм . Ер нь хатуужуулах хэрэгтэй . Ирээдүйн амьдралд нь ч хэрэгтэй .тэгэхгүй бол хөвгүүд охид шиг болж гүйцлээ. Тийм эрчүүдээс ноён нуруу эр хүн шиг байх талаар яриад ч хэрэггүй. Эм нь эм шиг эр нь эр шиг байх хэрэгтэй.
Сургуульд цэрэгжлийн хичээл ордог байсан.багаас нь цэрэг,эх оронч,эр зоригийн хүмүүжил олгомоор байнаа бас.Цэргийн дэглэлт гэж дээр үeийн хэрцгий ёсыг халах цаг болсон .
Үс гэзэг сагсалзуулсан гожгор өмдтэй эрэгтэй эмэгтэйг нь хараад таних боломжгүй болжээ Ай даа өндөр хөгжил гээч нь юм байхдаа их соёл гэж хэлдэг бололтой,зарим нь толгойгоо мөлчийтэл хусуулчихаад бандгар джип хөлөглөн замын дүрэм зөрчиж давхилдсан тарган залуус явах юм, бас л хөгжил ажээ Оросод авторитет гэж ийм хүмүүс-дээрэмчид байдаг гэнээ.Бид дууриав
an medehgvi bj meddeg yum shig yrihaa bolih heregtei.
одооны эрэгтэй хүүхүдүүд ердөө л эмэгтэй хүүхэн болжээ арчаагүй тэгээд эр хүн болгоно гэх шиг сонин юм ярьцгааж байхийм даа ээж аав нар нь хүүхдээ өмөөрдөг арчаагүй болгон хүмүүжүүлж бна мөн эрэгтэй эмэгтэй нь мэдэгдэхгүй охидууд шиг нүүр амаа будаж шундсан залуучууд их болсон шүү одоо яанаа хүүхэд хийж чадахгүй болсон шүү дээ