Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцэл”-ийн ерөнхий гэрээний нөхцөлийг өөрчилж, хоёр улсын Засгийн газар хоорондын урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл болгон шилжүүлэх талаар УИХ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу-тай цахим уулзалт хийх үеэрээ ярилцжээ.
Сануулахад, уг своп хэлцлийг хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор 2011 онд анх 10 тэрбум юаниар байгуулсан. 2014 онд нэмж 5 тэрбум юаниар байгуулан, 3 жилээр сунгаж байв. Ийнхүү хэмжээг нь нэмэгдүүлснээр 15 тэрбум юань буюу 6 их наяд төгрөгтэй тэнцэх болсон своп хэлцлийн гэрээний хугацааг 2017 онд мөн 3 жилээр сунгасан.
2017 онд гурван жилээр сунгасан нь Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд давхар шийдвэрлэгдэж байв.
Дараа нь 2020 оны долоодугаар сарын 31-ний өдөр шинэчлэн байгуулж, своп хэлцлийг дахин 3 жилийн хугацаатайгаар сунгасан билээ.Своп хэлцлийн хугацааг дахин гурван жилээр сунгах саналыг 2019 онд манай талаас тавьж, хэлэлцээ хийсний үр дүнд хугацааг дахин сунгасан.
Бондын гадаад өр төлбөр ихтэй манай тухайд уг свопийн гэрээний нөхцөлийг аль болох өөртөө ашигтай байдлаар өөрчлөлт оруулахад алхам хийх боломж байвал ашиглах нь зөв юм.
Сэтгэгдэл ( 1 )
ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ЗЭС,КОКСЖСОН НҮҮРСНИЙ ҮНЭ ӨСӨЖ БАЙГАА АЛТАН БОЛОМЖ БАЙНА ҮҮНИЙГ Л ТҮРГЭН АШИГЛААД МӨНГӨ ОЛОХ ЧУХАЛ ҮЙЛДВЭР БОЛСОН. ТАВАН ТОЛГОЙН НҮҮРС УГААХ ҮЙЛДВЭР ТҮҮНИЙ ЦАХИЛГААН СТАНЦ,ДАРХАНЫ 10 САЯ МАЛЫН АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДЭЭ Л ӨСӨЛТӨӨС ОРЖ ИРЭХ МӨНГӨӨРӨӨ ХУРДАН БОСГОЁ,УДАХГҮЙ ТӨЛӨГДӨЖ ЭХЛЭХ ЧИНГИС БОНДЫНХОО ТОДОРХОЙ ХУВИЙГ БЭЛНЭЭР ТӨЛӨӨД ҮЛДЭХ ХЭСЭГТ НЬ ДАХИН БОНД БОСГОЁ МАНАЙ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ АХИСАН НЬ САЙН ХЭРЭГ,ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРЭЭ ХХБ НААС УЛСАД АВААД БОДЛОГООР ХӨДӨЛЪЕ, ОДОО ДЭЛХИЙД ТӨМРИЙН ХҮДРИЙН ҮНЭ ӨСЧ БАЙНАШҮҮ ДЭЭ.ЖААХАН Л ЗӨВ ХӨДӨЛБӨЛ Ч