Сум алдаж бэртсэн цэргийн биеийн байдал хэвийн байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 01


Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагч Х нь сум алдаж, өөрийгөө бэртээсэн осол гарсан талаар мэдээлсэн.

Зэвсэгт хүчний 032 дугаар анги цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөнийхөө дагуу байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг 2021 оны гуравдугаар сарын 31, дөрөвдүгээр сарын 1-ний өдрүүдэд Хужир булан дахь Сургалтын төвд зохион байгуулжээ.

Гуравдугаар сарын 31-ний өдөр байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн дадлагын хичээлийг 10:00-15:00 цаг хүртэл хуурай дадлагаар, 15:00 цагт байлдааны сумтай дадлагыг явуулж. Гэтэл буудлагын үед КПВТ буу нь гацсан бөгөөд түүний гацааг гаргахаар ахлагч З, ахлагч Х нар ажиллаж байхад үед сум алдаж, ахлагч Х-гийн баруун хөлийн ул, өсгийн орчмоор сум тусжээ.

Одоогоор тухайн цэргийн алба хаагчийн биеийн байдал хэвийн, хөдөлгөөнийг нь түр хязгаарлан гипс тавьсан юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top