Монголын нийтийн дууны салбарт тод мөрөө үлдээсэн С.Жавхлан, Т.Баясгалан, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Э.Оюумаа, Л.Болдбаатар, Б.Энхмэнд, Л.Чулуунбаатар, Г.Чинболор, Т.Батсайхан нарын нэгэн үеийн уран бүтээлчид хамтран “Манай гарагийн залуус-20 жил” баярын цэнгүүнээ үзэгчдэд өргөн барьж байна.
Нийтийн дууны салбарын өнгөрсөн 20 жилийн түүхээ дурсан, дуулсан энэхүү цэнгүүнийг энэ сарын 03, 04-нд бүх телевизийн сувгаар үзэгчдэд хүргэх болжээ.
Ковид цар тахалтай, хөл хорио тогтоосон энэ үед тоглолт арга хэмжээ зохион байгуулж болохгүй ч нийтийн дуунд хайртай ард иргэдийнхээ сонорыг мялаах цэнгүүнээ цэнхэр дэлгэцээр үзэх боломж олгосонд үнэнч фенүүд нь тун талархалтай байна. .
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийтийн дууны салбарт шинэ жишиг, өнгө төрх, мэргэжлийн бүхнийг харуулж, тогтоож чадсан чадварлаг уран бүтээлчдийн “Манай гарагийн залуус-20 жил” баярын цэнгүүнийг та бүхэн цэнхэр дэлгэцээрээ хүлээн авч үзээрэй.

Сэтгэгдэл ( 3 )
Юун 20 жил. Энэ дуу зохиогдоод 40 жил болж байна. Энэ хэдийн зарим нь ч төрөөгүй байсан. Дуулсан хоёр дуучны нэг нь одоо ч амьд байгаа. Энэ дуу зохиогдох болсон шалтгаан нь Болдбаатар дуучинтай холбоотой. Хүний юмаар хүүдэгнэхдээ ичдэггүй юм уу
matar opkuud
“Манай гарагийн залуус-20 жил” энэ нэвтрүүлэгт хоёр дуучин үнэхээр оролцмооргүй байна. Энэ бол Т.Баясгалан, Э.Оюумаа. Луйвар болон авилгалын хэрэгт холбогдоод шалгагдаж байгаа. Хэдийгээр гэм буруутай нь тогтоогдоогүй ч гэм хийгээгүй гэдэг нь батлагдаагүй. Зүгээр л ёс зүй баримтлаад нийгэм, хүмүүст нэг хэсэгтээ харагдахгүй байвал зүгээр байна. Солонгос, Японд бол яг ингэж тоглолтонд оролцоно гэвэл хүмүүс шууд дургүйцэнэ. Манай хэд л ширэн нүүрлээд гавъяа байгуулчихсан юм шиг л тоглолт хийгээд явж таармааргүй юм шиг. Энэ хоёрын амьдралын менежер гэж байдаг бол хажуугаас нь зөвлөмөөр юм.