Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар "Малчдаа мартах учиргүй" аян эхлүүлжээ

Админ | Zindaa.mn
2021 оны 04 сарын 01


Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар өөрсдөө санаачлан "Малчдаа мартах учиргүй" хандивын аяныг зохион байгуулж байна.

Энэхүү аян нь саяхан Дундговь аймагт болсон гамшгийн улмаас эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирсон малчдад туслах зорилготой аж.

Тэд фэйсбүүк, твиттерээр халаглаж суухаасаа илүүтэй газар дээр нь очиж, малчидтай уулзан, нөхцөл байдлыг бодитоор харуулах үүднээс Дундговь аймгийг зорьж, гамшигт өртсөн 7-8 сумаас нэвтрүүлэг бэлтгэжээ.
 


Аяны хүрээнд "Малчдаа мартах учиргүй" тоглолт зохион байгуулна. Уг тоглолт энэ сарын 7, 8-нд Unilive 88, Ddish 900 сувгаар 20:00 цагаас гарах аж. Тоглолтоос олсон орлогыг гамшигт өртсөн малчдад зориулах юм байна. 

Тэдний Дундговь аймгаас бэлтгэсэн нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top