БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгчийн Шинжаан, Хонконгтой холбоотой асуудлаар хийсэн танилцуулга

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 01

Нэг. Өнгөрсөн хугацаанд барууны зарим улс төрчид, эрдэмтэд Шинжаан дахь “албадан хөдөлмөр эрхлүүлэлт”, “геноцид” зэрэг асуудлыг олон удаа гаргаж тавьлаа. Ийм асуудал үнэхээр бий юу? Шинжаан дахь бодит байдал ямар байгаа вэ?

Өдгөө Шинжааны нийгэм маш тогтвортой, ард иргэд амар тайван аж төрж байна. Нийгэм, эдийн засаг хөгжиж, иргэдийн амьжиргаа сайжирч, хүний эрхийн тал дээр урьд өмнө байгаагүй амжилтад хүрлээ. 2014-2019 онд, Шинжааны ДНБ жилийн дундаж өсөлт 7.2%-тай гарсан. Одоогийн үзүүлэлтээр 3.06 сая хөдөө орон нутгийн ядуу хүн ам ядуурлаас бүрэн ангижирч, мянган жилээр үргэлжилсэн үнэмлэхүй ядуурал түүхэн шийдлийг оллоо. Шинжаан иргэдийн дундаж наслалт шинэ Хятад улс байгуулагдсан эхэн үеийн 30 наснаас одоогийн 72 нас хүртэл уртсаж, Уйгур хүн ам 40 жилийн өмнөх 5.55 сая байснаас 12 сая хүртэл өссөн. Шинжааны бүх үндэстэн хүн амын тооноос үл хамааран бүгд адил тэгш эрх зүйн статус эдэлдэг бөгөөд бүгд улсын хэрэгт оролцох, шашин шүтэх эс шүтэх, боловсрол эзэмших, өөрийн угсаатны бичиг үсгийг хэрэглэх, өөрийн угсаатны уламжлалт соёлыг өвлүүлэх зэрэг бүх төрлийн эрхийг эдэлдэг.

Сүүлийн үед, цөөн тооны барууны орнууд худал үг, худал мэдээлэлд үндэслэн “Шинжаан дахь хүний эрх” гэгч асуудлаар шалтаглан Шинжааны нэр бүхий хүмүүс болон хуулийн этгээдэд нэг талын хориг арга хэмжээ авч байна. Энэ бол олон улсын хууль дүрэм, олон улсын харилцааны үндсэн журмыг ноцтой зөрчиж, Хятадын дотоод хэрэгт ноцтой оролцож, Шинжаан дахь угсаатнуудын сэтгэл санааг ноцтой эмзэглүүлж буй явдал юм. Барууныхны хэлээд байгаа “геноцид”, “албадан хөдөлмөр эрхлүүлэлт” зэрэг нь цэвэр үндэслэлгүй худал юм. Тэр жил жижиг шилтэй угаалгын нунтгийг баримт болгон Иракт үй олноор устгах зэвсэг бий гэж ухуулж байсан хүн, АНУ-ын Төрийн нарийн бичиг асан Колин Пауэллийн ажлын албаны дарга, Хуурай замын цэргийн хурандаа асан Лоуренс Вилкерсон 2018 оны 8 сард Рон Пол коллежид үг хэлсэндээ, “Бидний Афганистанд цэргээ байрлуулсан гурав дахь шалтгаан бол Хятадын Шинжаан дахь 20 сая Уйгарууд юм. АНУ-ын Тагнуулын төв газар Хятадын тогтвортой байдлыг сүйтгэхийг хүсэж байгаа. Хамгийн сайн арга бол Хятадад үймээн самуун дэгдээх явдал. Хэрвээ АНУ-ын Тагнуулын төв газар эдгээр Уйгуруудыг ашиглан, Уйгур үндэстнүүдтэй хамтран Бээжинг тасралтгүй өдөөж чадвал гаднаас хүч ашиглахгүйгээр Бээжинг дотроос нь унагаж чадна” гэсэн юм.

Шинжаан дахь асуудал бол үндэстэн угсаатан, шашин, хүний эрхийн асуудал огт биш, харин салан тусгаарлалт, терроризм, бусад орны дотоод хэрэгт оролцохтой тэмцэх явдал гэдгийг бодит байдал хэдэнтээ нотолсон. Цөөн тооны барууны улс орнууд Шинжааны асуудал гэгчийг дэвэргэж байгаа нь Уйгур үндэстэнд анхаарал хандуулсан хэрэг биш, тэдний үнэн зорилго нь Хятадын аюулгүй, тогтвортой байдлыг сүйтгэж,  Хятадын хөгжлийг зогсоох гэсэн санаа юм.

Хоёр. БХАТИХ-ын Байнгын хорооны хуралдаанаар Хонконгийн Тулгуур хуулийн нэг болон хоёрдугаар хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн агуулгыг та танилцуулна уу?

3-р сарын 30-нд болсон 13-р сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны 27-р хурлаар эдгээр нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг 100%-ийн саналаар дэмжин баталсан. Ингэснээр Хонконгийн Тулгуур хуулийн Нэгдүгээр хавсралт буюу Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн удирдагчийг сонгох арга, мөн хуулийн Хоёрдугаар хавсралт буюу Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Хууль тогтоох зөвлөл бүрдэх арга болон санал хураалтын явц дарааллын тухай шинэ нэмэлт өөрчлөлт 2021 оны 3-р сарын 31-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Энэ бол 2020 онд Хонконгийн Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хуулийг батлан хэрэгжүүлж эхэлсэн дараа, БХАТИХ-ын Байнгын хорооны “Нэг улс хоёр систем” тогтолцоог сайжруулах үүднээс, төр, засгийн түвшнээс Хонконгийн холбогдох тогтолцоог сайжруулахад түлхэц өгсөн бас нэгэн чухал, том арга хэмжээ юм. Уг нэмэлт өөрчлөлт “Нэг улс хоёр систем”-ийн чиглэлийг бүрэн оновчтой хэрэгжүүлэх, “эх оронч хүн Хонконгийг засаглах” зарчмыг хэрэгжүүлэх, Хонконгийн урт хугацааны амар тайван байдалд бат бэх тогтолцооны баталгааг хангаж өгч байгаа төдийгүй Хонконгийн иргэд болон Хятадын бүх ард түмний нийтлэг хүслийг бүрэн илтгэж байгаа.   

Илүү тодруулбал, энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт Хонгконгийн Сонгуулийн хорооны цар хүрээ, бүтэц, бүрдэх арга, шинэ захирагч болон нэр дэвшигчийг тодруулах арга, Хууль тогтоох зөвлөлийн цар хүрээ, бүрэлдэхүүн, байгуулах арга болон санал хураах дараалал, нэр дэвшигчдэд тавигдэх шаардлага хангагдсан эсэхийг хянах механизмыг боловсронгуй болгох зэрэг маш тодорхой, бодитой, хэрэгжүүлж болохоор заалтуудыг оруулсан. Сонгуулийн тогтолцооны энэхүү шинэ зохицуулалт нь Үндсэн хууль, Хонконгийн Тулгуур хууль болон БХАТИХ-ын холбогдох шийдвэрт бүрэн нийцэж байна.

Энэ удаагийн Хонконгийн сонгуулийн тогтолцооны сайжруулалт нь өмнөх сонгуулийн тогтолцоонд байсан цоорхой, дутагдлыг шуурхай зассан бөгөөд Хонконгийн Тулгуур хуулийн хэв журам, Хонконгийн бодит нөхцөл байдалд тохирсон ардчиллын тогтолцоог эмх цэгцтэйгээр хөгжүүлэх, Хонконгийн иргэдийн улс төрд өргөн хүрээтэй, тэнцвэртэй оролцоог улам сайн хангах, нийгмийн бүх давхарга, салбарын тал бүрийн ашиг сонрихолд илүү сайн анхаарал хандуулах зорилготой. Энэ бол Хонконгийн засаг захиргааны үр дүнтэй удирдлага, Хонконгийн язгуур эрх ашиг, урт хугацааны хөгжилд ашигтай зохицуулалт юм. Хонконгийн сонгуулийн шинэ тогтолцоо тус бүсийн улс төр, нийгэм, хуулийн засаглал, бизнесийн орчинг илүү сайжруулж улмаар Хонконгт илүү сайхан ирээдүйг авчруулна гэдэгт бид иргэлтэй байна.

Хонконг бол Хятадын Засаг захиргааны онцгой бүс, Хонконгийн асуудал бол цэвэр Хятадын дотоодын асуудал. Хятадын Засгийн газарт улс орныхоо бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашиг, Хонконгийн тогтвортой хөгжлийг хамгаалах шийдэмгий зориг, итгэл бий. "Нэг улс хоёр систем", "Хонконгчууд Хонконгийг засаглах", өндөр түвшний өөртөө засаглалыг үргэлжлүүлэн баримтлах шийдэмгий зорилго ч Хятадын Засгийн газарт байна. Дэлхий нийт ирээдүйд илүү цэцэглэн хөгжсөн, үзэсгэлэнтэй, эв нэгдэлтэй Хонконгийг харах болно.

 

 

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч

                              2021 оны 3-р сарын 31.

 

              

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэ(103.212.118.61) 2021 оны 04 сарын 01

өвөр монголчууд үндэсний бичиг үсгээ яах вэ танай жинхэнэ нутаг чинь цагаан хэрмийн цаана

0  |  0
Зочин(203.91.115.49) 2021 оны 04 сарын 01

Бидэнд хамаа ч байхгүй. Зүгээр л хилээ нээж тус болж үз.

0  |  0
Top